БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

           Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны

12 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит 3 дугаар

хуралдааны 11 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

 

2024 оны 12 дугаар сарын 27                                                                             Хориулт

 

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН

2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

НЭГ. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ САЙЖРУУЛНА.

1.1. Сурч, хөгжих ая тухтай орчныг бүрдүүлж, эрдэм боловсролтой, соёлтой, эрүүл иргэнийг төлөвшүүлнэ.

1.1.1.Гэр бүлийн хөгжил хамгааллыг сайжруулна.

1.1.1.1.Залуу гэр бүлийг орон нутагт амьдрах боломжоор хангаж, орон сууцны ипотекийн 3 хувийн  зээлд хамруулах ажлыг эхлүүлнэ.

1.1.1.2.Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлнэ.

1.1.1.3. Гэр бүлийн хөгжлийн  төвөөр дамжуулан эрэгтэйчүүдэд зориулсан хөгжлийн болон нийгмийн үйлчилгээг үзүүлнэ.

1.1.2.Хүүхдийн эрүүл аюулгүй орчны стандартын хангалтыг нэмэгдүүлнэ.

1.1.2.1.Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг ханган, хүүхдийг болзошгүй эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг иргэд, олон нийтийн оролцоотой бүрдүүлж, гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулна.

1.1.2.2.Цэцэрлэг, сургуулийн үдийн хоолны стандартыг мөрдөж шим тэжээлээр баялаг хүнс, “Өдөр бүр нэг аяга сүү”, “Ингэний сүү”-гээр хангана.  

1.1.2.3.Боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны хүртээмж, орчин, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүүхдийн эрхэд ээлтэй дотуур байр бий болгохыг дэмжинэ.

1.1.3.Залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ.

1.1.3.1.Залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх, хөгжих боломжит нөхцөлөөр хангах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

1.1.3.2.Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 12/03 тоот тогтоолын хэрэгжилтийн хангаж ажиллана.

1.1.4.Ахмад настны нийгмийн хамгаалалын байдлыг сайжруулна.

1.1.4.1.Ахмад настны зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ.

1.1.4.2.Ахмадуудын эрүүл идэвхтэй амьдралыг дэмжих орчин нөхцөлийг

сайжруулна.

1.1.5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалалын  байдлыг сайжруулна.

         1.1.5.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суралцах, хөгжих, хөдөлмөр эрхлэх,  орлого олох боломжийг нэмэгдүүлнэ.

1.1.6.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж өрхийн орлого /Ажлын байр/-г нэмэгдүүлнэ.  

1.1.6.1.Сумын жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

1.1.6.2.Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамрагддаг хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийгмийн хамгаалалын үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэн, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

1.1.6.3.Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, сайн дурын үйлчилгээг даатгуулагчийн  цахимаар авах боломжийг бүрдүүлнэ.

       1.1.7. Инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлж, иргэдийн ажиллах, амьдрах орчныг сайжруулна.

1.1.7.1.Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, барилга байгууламжийг барих, шинэчлэх, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

1.1.7.2.“Сумын төвийн шинэчлэл” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

          1.1.8. Газар зохион байгуулалт, шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

1.1.8.1.Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлнэ.

         1.1.8.2. Газар зүйн нэрийн тодруулалт хийлгэнэ.

         1.1.8.3. Орто фото агаарын зураглал болон 1:1000-ны масштабтай сумын төвийн байр зүйн зураглал хийлгэнэ.

         1.1.8.4.Нийтийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

1.2.Хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлнэ.

       1.2.1.Халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулна.

          1.2.1.1.Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулан, иргэдийн эрүүл мэндийг дэмжиж, “Эрүүл иргэн – Хонгорын баялаг” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1.2.1.2.Сумын эрүүл мэндийн төвийн анхан шатны тусламж үйлчилгээ, яаралтай тусламж үзүүлэх тогтолцоог бэхжүүлж, хүний нөөцийг чадавжуулах

  1.2.1.3. Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг уян хатан, шуурхай зохион байгуулах чадавхыг тогтвортой бэхжүүлж, нэн шаардлагатай вакциныг хүн бүрд хүртээмжтэй болгож, зонхилон тохиолдох халдварт өвчний тархалтыг бууруулна.

  1.2.1.4 Иргэдэд эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгааг үе шаттай зохион байгуулж, иргэдийг 2 жил тутамд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамрагддаг болгож хэвшүүлнэ.

 1.2.1.5. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллага бүр ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, жил бүр урьдчилан сэргийлэх цогц үзлэг, шинжилгээнд хамруулдаг соёлыг хэвшүүлнэ.

 1.2.1.6.Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн байгууллагын нөөцийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлнэ.

 1.2.1.7 Зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулна.

  1.2.1.8.Нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх, хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулна.

  1.2.1.9. Эмчилгээ, оношилгоо, сургалтад алсын зайн анагаах ухааныг (теле медицин) өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх түвшинд ашиглаж хэвшинэ. Алслагдсан багийн төвөөс  эрүүл мэндийн төвтэй холбогдож үйлчлүүлэгч зөвлөгөө авах боломжийг бүрдүүлнэ.

   1.2.1.10.Баг бүрт иргэд эрүүл зөв хооллолт, стрессээ удирдах, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, бие бялдраа хөгжүүлэх дасгал хөдөлгөөн, иог, бүжиг хийх зэрэг цогц үйлчилгээ авах боломж бүхий “Эрүүл зөв амьдрал” жижиг төвүүд ажиллуулах боломжийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор дэмжин хөгжүүлнэ.

   1.2.2.Амьдралын зөв дадал хэвшилтэй иргэдийн тоог нэмэгдүүлнэ.

1.2.2.1.Идэвхтэй хөдөлгөөн, чийрэгжүүлэх дасгал, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж дэмжсэн зориулалтын зам, талбайг  шинэчлэн өргөжүүлнэ.

1.2.2.2.    Спортын хөгжлийн төвтэй болно.

1.2.2.3. Орон нутгийн нөөцөд түшиглэн спортын салбарын шилдэг баг тамирчдыг бэлтгэх, үндэсний олон төрөлт спортыг хөгжүүлнэ.

1.2.3.Иргэдийн эрүүл, аюулгүй,таатай амьдрах,ажиллах орчныг сайжруулна.

1.2.3.1.Хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулна.                                                             1.2.3.2. Худалдаа, үйлчилгээний стандарт, хангалтад хяналт тавьж, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангана.

1.2.3.3. Сумын  айл өрхүүдийг төвлөрсөн цэвэр, дулаан, бохир усны шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлнэ.  Инженерийн бүрэн хангамжтай орон сууцаар хангагдсан өрхийн тоог нэмэгдүүлнэ.

1.2.3.4. Төрийн албан хаагчдыг  орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.

1.2.3.5. Жил бүр өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнд тулгуурлан дэд станцын хүчин чадал, шугамын өргөтгөлийн ажлыг төлөвлөж,  цахилгаан дамжуулах агаарын 0.4 квт-ын шугамын өргөтгөл, засварыг   үе шаттайгаар шийдвэрлэнэ.

1.2.3.6.Сумын төвийн гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, засварлана.

1.2.3.7. Сумын төв доторх үерт эвдэрсэн авто зам, гүүрний үргэлжлэл болох 1 км орчим замыг засварлан сайжруулна.

1.2.3.8. Татуурын гол дээгүүр гүүртэй болгоно.

1.2.3.9. Засаг даргын Тамгын газрын үндсэн барилгын дээврийн их засварыг хийнэ.

1.2.3.10. Үүрэн холбооны сүлжээнд холбох ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

1.3.Боловсролын чанарыг дээшлүүлнэ.

1.3.1.Боловсролын чанарыг тэгш хүртээмжтэй болгоно.

1.3.1.1.Хүүхэд бүрийг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролд хамруулж, сурах орчин нөхцлийг бүрэн шийдвэрлэж, бүлэг дүүргэлтийг стандартын түвшинд барина.

1.3.1.2.Багшийн ажлын бодит үнэлэмжийг нэмэгдүүлж, мэргэжлийн нэр хүндийг өсгөхийн зэрэгцээ хариуцлага, ур чадварыг дээшлүүлж, хөгжлийг дэмжинэ.

1.3.1.3.Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагааг дэмжиж, иргэн бүр суралцах тэгш боломжийг бүрдүүлнэ.

1.3.1.4. Чадварлаг багш, хүний нөөцөөр хангана.

1.3.1.5. Сумын хэмжээнд бага сургуультай болно.

1.3.1.6.Сурагчдын дотуур байрыг ашиглалтад оруулна.

1.3.1.7.Монгол хэл, бичгийн боловсролыг суралцагчдад чанартай эзэмшүүлнэ. 

1.3.1.8.Сургуулийн спорт залны шалны их засварыг хийнэ.

1.3.1.9.Байгууллагын гадна дотно камерын тоог нэмэгдүүлэх хуучин камернуудыг шинэчлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

1.3.1.10.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжлийн хувилбарт сургалт, үйл ажиллагаа дэмжих 5 настай хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах сургуульд элсэн суралцуулах, эрсдэлт бүлгийн хүүхдэд шаардлагатай дэмжлэг үзүүлж боловсролд тэгш хамруулна.

1.3.1.11.Багш нарыг боловсролын зэрэг ахиулах магистрийн сургалтад хамруулах чадавхжуулна.

1.3.1.12.Цэцэрлэгийн гаднах тоглоомын талбайн тоглоомыг шинэчлэх тоглоомжуулна.

1.3.1.13.Боловсролын сургалтын хөтөлбөрт нүүдэлчин ахуй, зан заншил, өв соёлын агуулгын тусган суралцагчдад үндэсний өв соёл, уламжлалт наадгайн мэдлэг чадварыг эзэмшүүлнэ.

1.3.1.14. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын дээврийн их засварыг хийнэ.

1.3.1.15.”Суралцагч сум” төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

1.4. Үндэсний  өв уламжлал, соёлын өв тээгчдийн тоог нэмэгдүүлнэ.

1.4.1.Үндэсний  өв уламжлал, соёлын өв тээгчдийн тоог нэмэгдүүлж, бүх нийтийн урлаг соёлын боловсролыг дээшлүүлнэ.

1.4.1.1. Соёлын салбарт хүний нөөцийг чадавхжуулж, материаллаг баазыг бэхжүүлж, үйлчилгээг сайжруулан дэмжиж ажиллана.

1.4.1.2.Соёлын биет болон биет бус өвийн баялаг байдлыг олон талт агуулгаар баяжуулж, хүүхэд залуучуудад өвлөн уламжлуулж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлнэ.

1.4.1.3.Улс, аймаг, сумын хамгаалалтад байдаг түүх соёлын үл хөдлөх дурсгалуудын байгалын тогтоцыг алдагдуулалгүйгээр хадгалж хамгаална.

1.4.1.4. Түүх соёл, дурсгалт газрууд, байгалийн үзэсгэлэнт газрыг тусгасан маршрут бүхий аялалын хөтөч самбар, гарын авлага бэлтгэн боловсруулж  иргэд, жуулчдыг мэдээллээр хангана.

1.4.1.5.Үндэсний өв уламжлал, нүүдлийн ахуй соёлыг шингээсэн уран бүтээл, дижитал контент бүтээгчдийг дэмжинэ.

1.4.1.6. Нийтийн номын санг стандартад нийцүүлэн тохижуулж, үйлчилгээг өргөжүүлэн, сан хөмрөгийг баяжуулан, иргэн бүрийн ном унших дадал, хэвшлийг нэмэгдүүлнэ.

1.4.1.7. Орон нутаг судлах танхимыг стандартад нийцүүлэн тохижуулж үйл ажиллагааг өргөжүүлэн  олон талт хэлбэрээр боловсролын хөтөлбөр боловсруулан иргэд олон нийтэд танин мэдэхүйн мэдлэг боловсрол олгож  хүүхэд залуучуудад  эх оронч үзэл санааг төлөвшүүлнэ.

1.4.1.8. Урлаг, соёлоор дамжуулан хүүхэд залуучууд, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, төлөвшүүлэн төгөлдөржүүлэх, нийгмийн сэтгэл зүйд эерэгээр  нөлөөлөх  урлагийн дугуйлан, шавь сургалтыг дэмжиж ажиллана.

1.4.1.9. Хөдөө багуудад соёл урлаг, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон талт хэлбэрээр зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

                         ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ,  ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГО

2.1.Бие даасан байдлыг бий  болохыг зорино.

2.1.1.Сумын орон нутгийн орлогын хэмжээг нэмэгдүүлж, санхүүгийн зөрчилгүй ажиллана.

2.1.1.1.Татварын орлогын бааз суурийг үе шаттайгаар нэмэгдүүлж, хууль тогтоомжийн хэрэгжүүлнэ.

2.1.1.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулна.

2.1.1.3.Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, санхүүгийн зөрчилгүй ажиллаж, төрийн байгууллагуудын төсөв, санхүүгийн ил тод байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ.

2.1.1.4.Статистик суурь тоон мэдээг цаг хугацаанд нь гаргаж, иргэд аж ахуйн нэгж, албан байгууллага, бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангана.

2.1.2. Эдийн засгийн суурь үндэс болсон уламжлалт мал аж ахуйгаа байгальд ээлтэйгээр хөгжүүлнэ.

2.1.2.1.Малын гаралтай түүхий эд, мах бэлтгэх, анхан шатны боловсруулалт

хийх дундын хоршоог орон нутагт байгуулна.

2.1.2.2.Бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах ажлыг эрчимжүүлнэ. Бэлчээр  ашиглалтын хэсгийн ажлыг эрчимжүүлнэ.

2.1.2.3. Малчдад зориулсан сургалт, нөлөөллийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна.

2.1.2.4.Сумын аюулгүй нөөцийн өвс, тэжээлийг бэлтгэх “Эрсдлийн сан”-г өргөжүүлнэ.

2.1.2.5.Малжуулах бодлогыг хэрэгжүүлнэ.

2.1.2.6.Худаг уст цэг гаргах, шаардлагатай цэгүүдэд уст цэгийн хайгуул хийнэ.

2.1.2.7. "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг үргэлжлүүлж, "Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлж, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг чадавхжуулж сургалт зохион байгуулна.

2.1.2.8. Ингэний сүүний үйлдвэрт сүү нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.

2.1.2.9. Мал амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг үе шаттайгаар зохион байгуулж халдварын түвшинг бууруулна.

        2.1.2.10. Малын шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалга, туулгалтад малыг 70%- аас дээш хамруулж малын чанарыг сайжруулна.

2.1.2.11.Мал эмнэлгийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай эм бэлдмэлийн нөөц бүрдүүлнэ.

2.1.2.12.  Мал эмнэлгийн  аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ, малын шилжилт хөдөлгөөн болон мал, малын гаралтай бүтээгдэхүүнд тавих хяналт тавьж, чанар хүртээмжийг сайжруулна.

2.2. Байгаль орчны доройтлыг бууруулна.

2.2.1.Ногоон байгууламжаар бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 10 хувьд хүргэнэ.

2.2.1.1."Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ.

2.2.1.2.БНХАУ-ын Ниншя Хуй ӨЗО-той хамтран говийн бүсийг ойжуулж, газрын доройтол, цөлжилтийг бууруулна.

2.2.1.3. Сумын хэмжээний амьтан, ургамлын нарийвчилсан судалгаа хийлгэнэ.

2.2.1.4.Байгаль орчин хамгаалах дэд хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлнэ.

2.2.1.5. Эко системийн тогтвортой байдлыг хангах зорилгоор заган ой, чихэр өвс, бутлаг ургамлуудын байгалийн нөхөн сэргээлт, ургалтыг дэмжих ажлыг зохион байгуулж, хяналтыг сайжруулна.

2.2.1.6. Төгсөгчдийн төгөл байгуулна.

2.2.2.  Усны нөөцийн ашиглалтыг сайжруулна.

2.2.2.1.Байгалийн тогтоц, голын татамд хур тунадас, хайлсан цас, мөсөөр хөв цөөрөм байгуулж, гадаргын усны хуримтлалыг бий болгоно. “Битүүтэйн ам”, “Хажуугийн ам”, “Улаан хадны эх”-ийг түшиглэн гадаргын усны урсацыг зохистой ашиглах зорилгоор хөв байгуулна.

2.2.2.2.Хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах бодлого баримтална..

2.2.2.3.Ундны усны энгийн болон онцгой бүс, эрүүл ахуйн бүсийн дэглэм баримтлан, чанар, хэрэглээнд хяналт тавина.

2.2.2.4.Ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор “Харзтайн рашаан”-ыг тохижуулан, Түйн голын гольдролыг өөрчилж, үерийн усны хамгаалалтын  далан хийж, “Татуурын булаг”-ийн эхийг хашиж хамгаална.

2.2.3. Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулна.

2.2.3.1.Энгийн болон аюултай хог хаягдлыг хүний эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр цуглуулах, хадгалах, дахин ашиглах, тээвэрлэх, устгах оновчтой менежментийн тогтолцоог бүрдүүлнэ. \Хог хаягдлыг ангилан ялгах өрхийн тоог нэмэгдүүлэх, дахин боловсруулах менежментийг нэвтрүүлэх\

2.2.3.2.Нүхэн жорлонг био оо болгох арга хэмжээ авч, агаар, хөрсний бохирдлыг буруулна.

2.2.3.3.Байгалийн нөөц ашиглалтын орлогыг Байгаль орчныг хамгаалах, нөхөн  сэргээх арга хэмжээнд зарцуулах  төлбөрийн орлогын хэсгийн бүрдүүлэх, тайлагнах журмын дагуу төлөвлөж, зарцуулна.

2.2.3.4. Байгаль орчны багц хуулийн сургалчилах, сургалт нөлөөллийн арга хэмжээг шат дараалалтай зохион байгуулна.

2.2.3.5.Идэвхтэн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах, үйл ажиллагааг  идэвхжүүлэх, сайн дурын байгаль хамгаалах бүлэг нөхөрлөлийн тоог нэмэгдүүлнэ. 

2.2.3.6.Ердийн ашигт малтмалын ашиглалт, хамгаалалтыг сайжруулна.

2.2.3.7.Мал нядалгааны нэгдсэн цэгтэй болно.       

ГУРАВ.ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

3.1.Төрийн  үйлчилгээний   чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн

  сэтгэл   ханамжийг нэмэгдүүлнэ.

3.1.1.Төрийн байгууллага, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

3.1.1.1.Сумын түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ.

3.1.1.2.Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ. 

3.1.1.3.Ажил мэргэжил, хөдөлмөр бүтээлээрээ амжилт үзүүлсэн иргэд болон төрийн албан хаагчдыг шагнаж, урамшуулах бодлого баримтлана.

        3.1.2. Гэмт хэрэг, зөрчлийг бууруулна.

3.1.2.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчныг бий болгох зорилгоор камерын хяналтын нэгдсэн системийг бүрэн нэвтрүүлж, иргэдийн аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлнэ.

3.1.2.2.Согтууруулах ундааны эргэлтэд тавих хяналтыг сайжруулж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх  ажлыг эрчимжүүлнэ.

          3.1.3.Төрийн албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

3.1.3.1. Сумын төрийн албан хаагчийг сургаж мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа хангах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

3.1.3.2 Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулна.

3.1.3.3.Шаардлагатай боловсон хүчин болон шүдний эмчээр хангах ажлыг бүхий л талаар дэмжинэ.

      3.1.4.Төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангана.

3.1.4.1.Төрий

2024-12-27 00:00:00