“АДУУЧДЫН БАЯР-2026” БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

 Сумын “Адуучдын баяр-2026” баяр наадмыг 2026 оны 08 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Морьтоны жагсаал цуваагаар орж ирэн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, аймгийн Засаг даргын Зөвлөх Э.Ганзориг, сумын Засаг дарга Л.Ганаа нар нээж үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Цэцэгсүрэн, сумын морин хуур, бүжгийн дугуйлангийн сурагчид, Соёлын төвийн ажилчид, дуучид ая дуугаа өргөлөө.

Баяр наадмын үйл ажиллагааны хүрээнд  хурдан Их насны морь, Соёолон, даага, хатирт морины уралдаан, Адуучин тэмцээн, Морьтой сайхан хос шалгаруулах тэмцээн, үндэсний бөхийн барилдаан, 10-12 насны өсвөр бөхийн барилдаан зэргийг зохион байгуулж, баяр наадмын үйл ажиллагааны бичлэгийг дамжуулахаар   Малчин телевиз ирж ажиллалаа.

Баяр наадмын бай шагнал Их насны морины бай шагнал 4.600.000  төгрөг, Соёолон насны морины бай шагнал -4.600.000 төгрөг, Дааганы бай шагнал -3.000.000 төгрөг, Хатирт морины бай шагнал төгрөг-3.000.000 төгрөг, Морьтой сайхан хос тэмцээний шагнал-1.600.000, Өргөний Доржийн үр хүүхэд, ач зээ нар- Адуучин тэмцээний шагнал-2.500.000 төгрөг, Бөхийн барилдааны бай шагнал--3.800.000 төгрөг, Телевизийн нэвтрүүлгийн зардал -5.000.000 төгрөг, нийт дүнгээр 29,550,000 (хорин есөн сая таван зуун тавин мянга төгрөгийн төсөвтэй байлаа.

Адуучдын баяр наадамд  Баянхонгор, Өвөрхангай аймгийн 9 сумын уяачид бөхчүүд, адуучид, хос морьтон залуус оролцлоо

 

2026-07-12 00:00:00