“ӨРХИЙН АЙЛЧЛАЛ” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

Сумын бүх айл өрхүүдэд хүрч ажиллах тухай 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу ажлын хэсгүүд өрхүүдэд хүрч ажиллаа.

Иргэдэд өгсөн мэдээлэл: Сумд 2027 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх ажлын санал авах заавар зөвлөмж, тайлбар, Мал төллөлт, төл бойжилт, малын зүй бусын хорогдолын мэдээ, Иргэдийн шагналын судалгаа, Техникийн судалгаа авч, тенхикийн үзлэгийн зар, сайн дурын даатгалд хамрагдахын ач холбогдол, иргэний үнэмлэх шинээр авах болон сунгалт хийлгэх иргэдэд мэдэгдлийг танилцуулах, сумын Эрүүл мэндийн төвийн 90 жилийн ойн тухай мэдээлэл хүргэж, урилгыг  тараах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, орчны болон нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах, малын болон орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, автотехникийн үзлэг тооллого зохион байгуулах, ээлжит цэрэг татлагын зар хүргэх. Хаваржилтын байдал тавтай, мал төллөлт 70%-тай төл бүрэн бойжиж байна.

2026-04-09 00:00:00