ЭРЧҮҮДЭД СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

Орчин цагийн Зэвсэнгт хүчин үүсч хөгжисний түүхт 105 жил, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас санаачилан 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сумын Соёлын төвд эрчүүдэд зориулсан сургалт нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Сургалтыг  сумын Засаг дарга Л.Ганаа нээж үг хэлж, сум орон нутгийн цаг үеийн ажлаар товч мэдээлэл өглөө.

 Эрчүүдийн эрүүл мэнд сэдвээр сумын Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан А.Цэндсүрэн  20 минутын, Гэр дүүрэн аав сэдэвт сургалтыг Ерөнхий боловсролын сургуулийн Насан туршийн боловсролын багш Ц.Отгонсүрэн 25 минутын сургалтыг зохион байгууллаа. Сургалт нөлөөллийн үйл ажиллагаанд 6 багийн 160 орчим эрчүүд оролцлоо. Сургалтад  оролцогч нар гарын авалга, форшур бэлтгэн тараалаа.

2026-03-18 00:00:00