ТАТУУРЫН ГОЛ ДЭЭГҮҮР ЯВГАН ХҮНИЙ ГАРАХ ГҮҮР БАРЬСАН АЖЛЫГ ХҮЛЭЭН АВСАН ТУХАЙ

   Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн төвд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн Татуурын гол дээгүүр  явган хүний  гүүр барих ажлын гүйцэтгэлийг Ганхуяг  овогтой Түвшинжаргалтай гэрээ байгуулан орон нутгийн хөгжлийн сангийн 20.000.000 \Хорин сая\  төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд тус ажил нь гэрээнд  заагдсаны дагуу гүүрний 2 талд бетонон суурьтай хайрган далан барьж бетоноор өнгөлөн,  12 метр урттай,  1.5 метр өргөнтэй 3 ширхэг нарны фанелан гэрэлтэй,  1 метрийн өндөр торон хашлагатай, хээтэй лист төмрөн шалтай, хотолзох хэсэгт тороосоор татаж бэхэлсэн,  төмрийн зориулалтын будгаар будсан бэхэлгээ сайтай  байршуулж өгсөн байна. Гүүрийг байрлуулахдаа доод хэсэгт 8 машин чулуу, 10 машин хайргыг дэвсэн асгасан 6 ширхэг 2.50 x 2.0 хэмжээтэй хавтанг дэвсэж явган хүнийг аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэн өгсөн байна.

 

2025-11-13 17:26:32