Малчдын баяр 2025 Алтай 3 баг

Малчдын баяр 2025

Малчдын дундах олон төрөлт спортын тэмцээний Эрэгтэй волейволын тэмцээнд М.Энхбаяр ахлагчтай  баг тамирчид 2-р байр, Эмэгтэй волейволын тэмцээнд Ө.Тогоо ахлагчтай  баг тамирчид 1-р байр, Буухиа тэмцээнд Ч.Цэвээнсүрэн ахлагчтай баг 1-р байранд, олс таталтын тэмцээнд Б.Мягмаржав ахлагчтай баг тамирчид 2-р байранд тус тус шалгарч,  нийлбэр оноогоор Алтай 3 баг 1-р байранд шалгарч сумын Засаг даргын Тамгын газраас 1,000,000 төгрөгөөр шагнууллаа.  Нийт оролцсон баг тамирчид, малчид иргэддээ эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

2025-11-12 00:00:00