Богд сум 100 жил

Баянхонгор аймгийн Богд сум нь 1925 онд байгуулагдсан бөгөөд энэ жил төрөлх нутгийн минь түүхэн 100 жилийн ой тохиож байна. Эртнээс нааш идээшин суурьшсан сүрлэг хайрхан Их Богд уулаараа овоглосон нутгийн ард түмэн минь 2025 оны 07 дугаар сарын 20-22 ны нар хур тэгширсэн, ногоо цагаа элбэг дэлбэг, хүн зон нь инээд хөөрөөр дүүрэн, наадмын өнгө бүрдсэн энэ л өдрүүдэд төрөлх нутгийхаа тэгш ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 100 жилийн түүхэн ойгоороо сум маань төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсан юм.

2025-07-23 00:00:00