Бригадын генерал

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойн баяраар Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Бригадын генерал" цол  хүртсэн Зэвсэгт хүчний  хуурай замын командлалын Штабын дарга Цэвээнхүүгийн Буяндэлгэр Богд нутгийн унаган хүү билээ. Тэрээр төрсөн нутаг ус, Их Богд хайрхан, аав, ээж, ахан дүүсдээ золгон нутагтаа ирэхэд нь сумын Засаг даргын Тамгын газраас угтан авч, хүндэтгэл үзүүллээ. Бригадын генерал танд цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.

2025-04-18 00:00:00