“ХӨВГҮҮДТЭЙГЭЭ ЯРИЛЦЪЯ, СОНСЪЁ, ХАМАГААЛЪЯ” ЧУУЛГАН

“ХӨВГҮҮДТЭЙГЭЭ ЯРИЛЦЪЯ, СОНСЪЁ, ХАМАГААЛЪЯ” ЧУУЛГАН

 

2025 оны 04 дүгээр сарын 15                                                                                   Хориулт

          Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын Тамгын газар, Хүүхэд хамгааллын баг хамтран “ХӨВГҮҮДТЭЙГЭЭ ЯРИЛЦЪЯ, СОНСЪЁ, ХАМГААЛЪЯ” ЧУУЛГАН-ыг зохион байгууллаа. Чуулганыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Анхбаяр нээж үг хэлж, сургуулийн Нийгмийн ажилтан Б.Оюун-Эрдэнэ удирдан явууллаа.

         Ерөнхий боловсролын сургуулийн 6-11 дүгээр ангийн 105 хөвгүүд оролцсон үйл ажиллагаанд Үе тэнгийн дээрэлхэлт гэж юуг хэлэх вэ, Үе  тэнгийн дээрэлхэлт байдаг уу, түүнийг хэрхэн бууруулах талаар сургуулийн сэтгэл зүйч  О.Энхтуул, Цахилгаан тамхины хор уршгийг бууруулах, түүнээс татгалзах тухай сэдвээр Эрүүл мэндийн нийгмийн ажилтан А.Цэндсүрэн нар сургал мэдээлэл өгч, хөвгүүдийн дунд ярилцлага зохион байгуулан, чуулганаас гарсан саналуудыг үндэслэн уриалга гарган баталлаа. 

Чуулганыг дүгнэн Засаг даргын орлогч Д.Ганболд үг хэллээ.

 

БОГД СУМЫН ИТХ, ЗДТГ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГ

 

 

 

2025-04-15 00:00:00