Буянт багт ажилласан тухай

     Сумын Засаг даргын баталсан удирамжийн дагуу ажлын хэсэг 2025 оны 03 дугаар сарын 31-ээс эхлэн Буянт багт  Засаг даргын Тамгын газрын дарга Б.Бурмаагаар ахлуулсан, Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, багийн эмч Ц.Гансүх, Жолооч Б.Мөнх-эрдэнэ, Багийн Засаг дарга П.Батсайхан нар 5-н өдрийн турш багийн 118 айл өрхүүдээр орж, сум орон нутгийн цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэж, сумын түүхт 100 жилийн ойн урилга тарааж, хандивын талаар мэдээлэл өгч,  иргэдээс санал хүсэлтийг сонслоо. Мөн 2026 оны ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг 18-аас дээш насны сонгуулийн насны  иргэдээс саналыг цаасаар авлаа. Багийн иргэдээс мал төллөлт болон хорогдлын мэдээг авч багийн хэмжээнд одоогийн байдлаар мал төллөлт 60-80 хувьтай байна. Одоогийн байдлаар Ингэ-239, Үнээ-4, Хонь-1422, Ямаа-5446, Бүгд- 7111 тоо толгой мал төллөөд байна. 2025 он гарсаар малын хорогдол Тэмээ-1, Хонь-9, Ямаа-129, Бүгд-139 малын хорогдол гарсан энэ хорогдол Ирвэс,боохойд баригдсан мэдээтэй байна.Цаг агаарын хувьд ойрын өдрүүдэд хүйтэн шуурга ихтэй, цас ихтэй газраараа шар усны үер ихтэй байна.

2025-04-15 10:53:57