НИЙТ АЙЛ ӨРХҮҮДЭД ХҮРЧ АЖИЛЛАСАН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

              НИЙТ АЙЛ ӨРХҮҮДЭД ХҮРЧ АЖИЛЛАСАН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

 

2025 оны 04 дүгээр сарын 10 Хориулт                   

         Сумын бүх айлуудад хүрч ажиллах тухай 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 01-10 ны өдрүүдэд сумын 6 багийн бүх айл өрхүүдээр орж хаваржилтын байдалтай танилцаж, сум орон нутагт ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар болон бусад цаг үеийн ажлаар мэдээлэл өгч, мал төллөлтийн болон малын зүй бусын хорогдлын мэдээ, 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх ажлын саналыг авч, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эм тариагаар үйлчиллээ.

          Баг, айл өрхүүдэд ажиллах ажлын хэсгийг Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Хөдөө аж ахуй, Мал эмнэлгийн тасгийн дарга нар ахалж, мэргэжилтэнүүд, багийн Засаг дарга нар, эмч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Хөдөөд бэлчээртээ малын өвс ургамал элбэг, нийт нутгаар ногоо цухуйж, мал ногооны үнэр авч хөөцөлдөж  байгаа боловч төдийлөн сайн идэж чадахгүй байна. Дулаахан байвал нийт нутгаар ногоо ургах хандлага өндөр байна. 3 дугаар сарын 25-аас хойш ойр ойрхон хүйтэн хавсаргатай байгаа тул ногоо сайн ахихгүй байна гэсэн мэдээллийг малчид өгч байна.  Мал төллөлт 70-80 хувьтай, малын жилбэ сүү сайн, мал, төлийн хорогдолгүй, өвс хэвэг, хоол тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, түлээ түлш, шатахуун, дулаан хувцасны дутагдалд орсон өрх иргэн байгаагүй.

         Мал төллөөд малчид ид ажлын ачаалалтай байгаа учраас хүмүүсийн даралт ихсэх магадлал өндөр байна. Эмч нар ойр зуурын хэрэглээний эм, тариаг хангалттай авч явсан боловч  ойрд сум орж чадахгүй эмийн хэрэглээгээ хангана гээд эмийг маш ихээр авч байна.

 

Луугар 1 дүгээр багт Нийгмийн даатгалын байцаагч Т.Өнөржаргал, Спорт хариуцсан арга зүйч Ч.Дашням, Багийн Засаг дарга Р.Ганцэцэг, хүний эмч Б.Ариунзаяа, жолооч Ц.Эрдэнэбат нар

Гурван гол 2 дугаар багт Хөдөө аж ахуйн тасгийн дарга Л.Ганзориг, Татварын байцаагч Б.Цэвэлмаа, Багийн Засаг дарга Ц.Буяннэмэх, эмч Х.Баасансүрэн, жолооч Хурлын төлөөлөгч Н.Мөнхбат нар

Алтай 3 дугаар багт Хурлын дарга Б.Анхбаяр, Төрийн сангийн мэргэжилтэн Г.Түмэндэмбэрэл, багийн Засаг дарга Д.Өлзийсайхан, эмч Б.Дорж нар ажиллалаа

Цэлгэр 4 дүгээр багт Засаг даргын Орлогч Д.Ганболд, Газрын даамал Ж.Үүрцайх, багийн Засаг дарга Т.Өлзийхишиг, эмч Б.Даваа, Тамгын газрын жолооч Б.Мөнх-Эрдэнэ нар

Сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн урилгыг өрх бүрт хүргэн, ой зохион байгуулах тухай, ойн хандивын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч ажилласан.

Буянт 5 дугаар багт Тамгын газрын дарга Б.Бурмаа, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, багийн Засаг дарга П.Батсайхан, хүний эмч Ц.Гансүх нар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           

2025-04-14 00:00:00