Богд сумын хөдөөгийн хаваржилт, цаг үеийн нөхцөл байдалтай танилцах, түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх урилга хүргүүлж, мэдээлэл солилцох сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26ны өдрийн дугаар 18-р захирамжын дагуу          ИТХурлын Дарга

ХӨДӨӨ БАГТ АЖИЛЛАСАН ТУХАЙ ТАЙЛАН

2025.04.07                                                                                                                                                                                                                              Алтай

Богд сумын хөдөөгийн хаваржилт, цаг үеийн нөхцөл байдалтай танилцах, түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх урилга хүргүүлж, мэдээлэл солилцох сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26ны өдрийн дугаар 18-р захирамжын дагуу

         ИТХурлын Дарга Б.Анхбаяр, Төсөв,Төрийн сангийн мэргэжилтэн Г.Түмэндэмбэрэл, “Алтай” 3-р багийн эмч Б.Дорж нарийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2025 оны 04 дугаар сарын 03-аас 04 дугаар сарын 07-ны өдрүүдэд багийн 98  өрхүүдээр явж иргэдийн эрүүл мэндийг үзэж хийж, зөвлөгөө өгч мөн цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж 2026 онд ОНХС хийгдэх ажлын санал авч, багийн айл өрхүүдэд санал хүсэлтийн асууж 100 жилийн урилга өрх бүрд гардуулан өгч, 100 жилтэй холбоотой хандив, хийж бүтээх ажилуудын талаар мэдээлэл өгч багтаа хийх ажлын талаар хэлэлцэж багийн айл өрхүүддээ сар бүрийн эхний 10 хоногтоо бүх нийтээрээ ойр орчимын газраа сайн цэвэрлэж байх талаар үүрэг өгч ажиллалаа.

       Багийн өрхүүдэд цаг үеийн  мэдээ мэдээллийг хүргэж, санал хүсэлтийг авч холбогдох газарт нь хүргэх, мөн малчдаас мал төлөлт, малын хорогдлын мэдээг авч ажиллалаа.

        Малчид энэ жилийн хувьд Намар цас бороотой ихтэй байсан учир чийгтэй байгаа 3 сард цас орсоноор эрт ногоо идэх төлөвтэй гэж малчин бүр сэтгэл хангалуун байна. Айл өрх бүр мал төллөлтийн хувьд 50%-с дээш төллөлттэй байна. Дулаахан сайхан Өвөл өнгөрч сайхан Хавар болж  малын хорогдол байхгүй.

  Сүүлийн жилүүдэд Чоно, Ирвэс их олширч байна. Тусгай хамгаалалттай газар нутаг гээд буу дугаргаж болохгүй гэх нэрийдлээр малчин бидний ганц амин зуулга болох мал хавчигдаж бэлчээргүй болж бид хохирч байна. Мөн зөвшөөрөл авч боохойг агнамаар байна гэсэн саналууд гарч байсан.

 

Манай багийн мал төллөлтийн хувьд

  • Ямаа – 8776
  • Хонь – 2431
  • Үхэр – 176
  • Ингэ – 15
  • Гүү – 1

          Нийт: 11399 төлөлсөн байна.

.

       

 

2025-04-08 00:00:00