Богд сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар санаачлан Элдэв эрдэнэт хэмээх модон Могой жилийн ахмадын нэгдсэн золголтыг 2025 оны 03 дугаар сарын 05 буюу Хаврын эхэн сарын шинийн 6-ны билэгт сайн өдөр сумын Соёлын төвд зохион байгууллаа.

Богд сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар санаачлан Элдэв эрдэнэт хэмээх модон Могой жилийн ахмадын нэгдсэн золголтыг 2025 оны 03 дугаар сарын 05 буюу Хаврын эхэн сарын шинийн 6-ны билэгт сайн өдөр сумын Соёлын төвд зохион байгууллаа. Золголтонд Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон нийт 50 гаруй ахмад хүрэлцэн ирлээ. Ахмадын нэгдсэн золголтонд Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн Г.Түмэндэмбэрэл, Хориулт 6 дугаар багийн Засаг дарга Ч.Насанжаргал нар ая дуугаа өргөж, Жигүүрт охид бүжгийн хамтлаг бүжиглэлээ.

2025-03-05 00:00:00