ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сумын бүх төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд сургалт зохион байгууллаа. Сургалтад Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Цаг уурын “Хориулт” өртөө, Газар хөдлөлтийн бүртгэх “Богд” станц зэрэг төрийн байгууллагуудын 150 албан хаагчид оролцлоо. Сургалтыг Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Анхбаяр нээж, Тамгын газрын дарга Б.Бурмаа хөтлөн явууллаа.

           Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Засаг даргын зөвлөх  Д.Ууганцэцэг нар оролцож, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль” төрийн албан хаагчийн манлайлал, ёс зүй, эрхэмлэх зүйл, төрийн албанд тавигдах шаардлага зэрэг сэдвүүдээр сургалт өглөө.

Үйл ажиллагааны хүрээнд Волейбол, Софтволейболын тэмцээнийг зохион байгуулж, Төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх талаар үйл ажиллагаа зохион байгууллаа.

 

Софтволейболын тэмцээнд Л.Ганзориг ахлагчтай Засаг даргын Тамгын газрын, Ц.Буяннэмэх ахлагчтай багийн Засаг дарга нарын, Т.Бат-Олдох ахлагчтай Сургуулийн баг тамирчид 1,2,3 дугаар байрт шалгарлаа.

Волейболын тэмцээний эмэгтэй төрөлд Б.Даваа ахлагчтай Эрүүл мэндийн төвийн баг, Э.Энхмаа ахлагчтай Хамтарсан баг, Х.Уранчимэг ахлагчтай Сургуулийн баг тамирчид 1.2.3 дугаар байрт, эрэгтэй төрөлд Б.Банзрагч ахлагчтай Сургуулийн баг, Ц.Ганбат ахлагчтай Соёлын төвийн баг  Г.Түмэндэмбэрэл  ахлагчтай Засаг даргын Тамгын газрын тамирчид 1,2,3 дугаар байрт шалгарлаа

2025-02-10 00:00:00