Мэдээлэл хүргэх тухай

Монгол улсын цөлжилттэй тэмцэх арга хэмжээг дэмжих Япон улсын Байгаль орчны яамны судалгааны төсөл нь  Заг модны талаарх асуумж судалгааг 7 бүлэг 44 асуумжаар 2024 оны 10 дугаар сард  Богд сумын 300 малчнаас цаасан хэлбэрээр авсан. Энд Луугар 1 дүгээр баг 50, Гурван гол 2 дугаар баг 50, Алтай 3 дугаар баг 100, Цэлгэр 4 дүгээр баг 30, Буянт 5 дугаар баг 50, Хориулт 6 дугаар баг 20 нийт 300 малчин хамрагдсан. Судалгаанд хамрагдсан малчдад "Монветмед" ААН-ийн  импортолсон Бүгд найрамдах Энэтхэг улсад үйлдвэрлэсэн "Maxivit 100 ml" малын дархлаа дэмжих өргөн хэрэглээний витамин бэлэглэсэнийг Багийн Засаг дарга нарт хүлээлгэж өглөө.

2025-02-07 00:00:00