ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ

ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025 оны 02 дугаар сарын 05                                                                      Хориулт

          Сумын бүх төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд сургалт зохион байгууллаа. Сургалтад Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Цаг уурын “Хориулт” өртөө, Газар хөдлөлтийн бүртгэх “Богд” станц зэрэг төрийн байгууллагуудын 150 албан хаагчид оролцлоо. Сургалтыг Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Анхбаяр нээж, Тамгын газрын дарга Б.Бурмаа хөтлөн явууллаа.

           Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Засаг даргын зөвлөх  Д.Ууганцэцэг нар оролцож, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”төрийн албан хаагчийн манлайлал, ёс зүй, эрхэмлэх зүйл, төрийн албанд тавигдах шаардлага зэрэг сэдвүүдээр сургалт өглөө.

            Сургалтыг хааж Засаг дарга Л.Ганаа үг хэлж, мэдээлэл өглөө.

2025-02-05 00:00:00