МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ ӨДӨРЛӨГ

           Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Оны аварга шалгаруулах “Мэдээлэл сурталчилгааны өдөрлөг” энэ жил ... дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд сумын “Аварга малчин”, “Хөдөлмөрийн аварга” оны аварга хурдан Тэмээ, тором,  Үндэсний бөх, Шатарын, Шагайн, Нумт харвааны, Софт волейболын, Волейболын  аварга шалгаруулах олон төрөлт тэмцээн зохион байгуулагдаж аваргуудаа тодруулан шагнаж урамшууллаа.  Нийтийн барилдаанд Богд сумын харъяат “Их Богд” дэвжээний бөх сумын заан О. Тамир түрүүлж, Жинст сумын харъяат сумын заан н.Дондов үзүүрлэсэн бол, их шөвөгт Богд сумын харъяат сумын заан Т.Түмэн-Өлзий,  Баянлиг сумын харъяат сумын заан Ш. Гансүх нар шөвгөрлөө. Сумын 2024 оны “Аварга малчин” шагналаар Луугар 1 дүгээр багийн малчин М.Цэнджав, Л.Отгонбат нарын гэр бүл, Гурван гол 2 дугаар багийн малчин Ц.Батбаяр,  Г.Цэрэнтогтох нарын гэр бүл, Алтай 3 дугаар багийн малчин Б.Отгонбаярын гэр бүл, Цэлгэр 4 дүгээр багийн малчин С.Шагдар, С.Цэнгэл нарын гэр бүл, Буянт 5 дугаар багийн малчин Г.Энхтөр, У.Мөнхцэцэг нарын гэр бүл шалгарлаа. 

 “Атан” тэмээний уралдаанд Шинэжинст сумын уяач М.Энхмагнайн шар тэмээ түрүүлж, Богд сумын Буянт 5 дугаар багийн уяач Т.Буяндэлгэрийн шар тэмээ аман хүзүүнд, айргийн 3-т Богд сумын Буянт 5 дугаар багийн уяач Т.Энхбаатарын улаан, айргийн 4-т Богд сумын Алтай 3 дугаар багийн уяач Б.Ган-Өлзийн шар, айргийн 5-т, Богд сумын Буянт 5 дугаар багийн уяач Т.Баатархүүгийн улаан тэмээ тус тус хурдалсан бол, хурдан Торомны уралдаанд Богд сумын Буянт 5 дугаар багийн уяач Т.Баатархүүгийн шар тором түрүүлж, Алтай 3 дугаар багийн уяач Б.Ган-Өлзийн хүрэн аман хүзүүнд, айргийн 3-т Луугар 1 дүгээр багийн уяач Ц.Чимэддагвын хүрэн, айргийн 4-т  Гурван гол 2 дугаар багийн уяач Б.Ууганбаярын бор, айргийн 5-т Шинэжинст сумын уяач Л.Алтангэрэлийн шар тором тус тус хурдалсан байна.

 

2025-01-27 00:00:00