МАЛЧИД ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2025

БОГД СУМЫН МАЛЧИД ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд сумдын малчид төлчдийн зөвлөгөөнийг зохион байгуулах тов батлагдсан. Аймгийн хэмжээний 19 сумаас анхлан Богд сум малчид төлчдийн зөвлөгөөнөө зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Г.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг оролцож, аймаг орон нутгийн бодлого төлөвлөлт, хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний цаг үеийн мэдээлэл, малчдын талаар төрөөс баримтлах бодлого түүний хэрэгжилтийн талаар шинэ тутам мэдээллийг өгч, малчдын санал хүсэлтийг сонсож ажиллав.

2025-01-23 00:00:00