Багийн Засаг дарга нар батламжлагдлаа

Багийн Засаг дарга нарын ээлжит сонгууль 2024 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, Луугар 1 дүгээр багийн Засаг даргаар Рэнбатын Ганцэцэг, Гурван гол 2 дугаар багийн засаг даргаар Цэвээнхүүгийн Буяннэмэх, Алтай 3 дугаар багийн Засаг даргаар Доржсүрэнгийн Өлзийсайхан, Цэлгэр 4 дүгээр багийн Засаг даргаар Тоохгүйн Өлзийхишиг, Буянт 5 дугаар багийн Засаг даргаар Пүрэвийн Батсайхан, Хориулт 6 дугаар багийн Засаг даргаар Чулуундэмбэрэлийн Насанжаргал нар тус тус сонгогдож, Сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар  Захирамжаар батламжлагдлаа.  Багийн Засаг дарга нарыг Засаг дарга Л.Ганаа хүлээн авч уулзан мэдээлэл солилцон, багийн Иргэдийн нийтийн Хурлыг зохион байгуулах, 2025-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулан, батлуулах зэрэг үүрэг чиглэл өглөө.

2025-01-17 00:00:00