Цэргийн бүртгэл

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж, 18-50 насны цэргийн үүрэгтнүүдэд Тамгын газрын дарга Б.Бурмаа Цэргийн албаны тухай хуулиар сургалт зохион байгуулж, мэдээлэл өглөө. Сумын хэмжээнд цэргийн насны нийт 625 үүрэгтэн шинэчилсэн тоо бүртгэлд хамрагдахаас 545 үүрэгтэн хамрагдаж,  бүртгэлийн хамрагдалт  87.5 хувьтай байна. Цэргийн тоо бүртгэлийн үйл ажиллагааг тохиолдуулан хурдан Атан тэмээ, Торомны уралдаан, цолгүй залуу бөхчүүдийн барилдаан болж, Хурдан атан тэмээний уралдаанд Буянт 5 дугаар багийн уяач Т.Буяндэлгэрийн Шар тэмээ түрүүлж, Алтай 3 дугаар багийн уяач Б.Ган-Өлзийн шар тэмээ аман хүзүүнд, Буянт 5 дугаар багийн уяач Т.Энхбаатарын улаан тэмээ айргийн 3-т, Баацагаан сумын уяач Б.Батжаргалын шар тэмээ айргийн 4-т, Жинст сумын уяач М.Анхбаярын халтар тэмээ айргийн 5-т хурдалсан байна. Торомны уралдаанд Алтай 3 дугаар багийн уяач Б.Ган-Өлзийгийн Хүрэн тором түрүүлж, Алтай 3 дугаар багийн уяач Б.Ган-Өлзийн Шар тором аман хүзүүнд, Луугар 1 дүгээр багийн уяач Ц.Чимэддагвын Хүрэн тором айргийн 3-т, Гурван гол 2 дугаар багийн уяач Б.Ууганбаярын Бор тором айргийн 4-т, Жинст сумын уяач М.Анхбаярын Бор тором айргийн 5-т тус тус хурдалсан байна.Үйл ажиллагааны хүрээнд цолгүй залуу бөхчүүдийн үндэсний бөхийн барилдаан болж, Алтай 3 дугаар багийн харъяат залуу бөх Б.Золжаргал түрүүлж, Хориулт 6 дугаар багийн залуу бөх Т.Идэр Үзүүрлэж, Гурван гол 2 дугаар багийн залуу бөх Г.Ганболд 3-р байрт, Алтай 3 дугаар багийн залуу бөх Б.Анхбаяр 4-р байрт,  Гурван гол 2 дугаар багийн залуу бөх Г.Ганхуяг 5-р байрт, Алтай 3 дугаар багийн залуу бөх О.Бадам-Очир 6-р байрт шалгарлаа.

 

2025-01-16 00:00:00