“Шинэлэг арга зүй- Хамтын үйл ажиллагаа ” шалгаруулах уралдааны  тухай

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

ИЛТГЭХ ХУУДАС

2024 оны 10 дугаар сарын 02                                                                             Хориулт                                            

Шинэлэг арга зүй- Хамтын үйл ажиллагаа

шалгаруулах уралдааны  тухай

 

Богд сумын хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багш нар болон багшийн туслах нарын дунд Дэлхий багш нарын 29 дахь, Монголын багш нарын 57 дахь өдрийг тохиолдуулан Шинэлэг арга зүй- Хамтын үйл ажиллагаа шалгаруулах уралдааныг зарлаж багш , багшийн туслах нар хамтарч сургалт үйл ажиллагааг хүүхдүүдэд үр дүнтэй зохион байгуулах мэдлэг, чадврыг эзэмшүүлэх, багшийн заах арга зүй, багшлах эв дүй, сургалт үйл ажиллагааг сонирхолтой, бусад багш нартаа түгээн дэлгэрүүлэх зорилготой уралдааныг зохион байгууллалаа.

Энэхүү уралдаанд 5 бүлгийн багш нар, багшийн туслахууд дунд зохион байгуулсан ба дараах 5 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж дүгнэлээ.

  • Нэгж хичээлийн хөтөлбөр
  • Агуулга, эзэмшүүлж буй чадвар
  • Хүүхдийн нас сэтгэхүй онцлогт тохирсон дахин ашиглагдах боломжтой сургалтын хэрэглэгдэхүүн
  • Шинэлэг арга зүй
  • Хоёр багшийн хамтын үйл ажиллага

 

 

 

 

 

 

Бага бүлгийн багш Б.Отгонзаяа, багшийн туслах Л.Бурмаа нар

Болно,Болохгүй зүйлсийг хүүхдүүдэд мэдүүлэх сургалт үйл ажиллагааг зохион байгуулав.  Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдүүдэд хүүхдүүдэд  найзуудтайгаа хамтарч тоглоомоороо тоглох, Бусдыгаа хазах, маажих, гэмтээх зэрэг үйлийг хийж болохгүй зүйл гэдгийг бүлгийнхээ хүүхдүүдэд зааж  сургаж 2 багш хамтарч үзүүлэв. Багш нарын заах арга зүй эв дүй сайн байлаа.

Дунд бүлгийн багш А.Буянтогтох, багшийн туслах М.Билгүүнсаран нар

Дунд бүлгийн багш нар Математикийн энгийн төсөөлөлсургалт үйл ажиллагааг хамтарч зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаар хүүхдүүдэд 1-5 хүртлэх тоог оноож тоолох, өнгөө бататгах, нэг болон олныг мэдүүлэх, эзэмшүүлэх зорилготой сургалт үйл ажиллагаг зохион байгуулав.

Ахлах бүлгийн багш Б.Болортуяа, багшийн туслах Д.Гансувд нар

Ахлах бүлгийн багш нар Математикийн энгийн төсөөлөл чиглэлээр  хүүхдүүдэд сонирхолтой үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаар дамжуулан хүүхдүүдэд дүрс, өнгө бататгах, дүрс ашиглан эд зүйлсийг бүтээх , өгүүлэг уншиж өгөөд тухайн өгүүлэгт гарсан дүрүүдийг дүрсээр бүтээх сургалт үйл ажиллагааг зохион байгуулж хүүхдийн сэтгэн бодох,бүтээх, төсөөлөл бодох чадварыг дэмжсэн үр дүнтэй сургалтыг хоёр багшийн хамтын үйл ажиллагаа маш сайн, хүүхдүүдийн мэдлэг чавдар сайн байлаа.

Description: C:\Users\User\Downloads\393652412_268063006218233_5951464290296629326_n.jpg 

 

 

 

 

 

 

Бэлтгэл А бүлгийн багш Х.Нямсүрэн, багшийн туслах Н.Долгорсүрэн нар

Description: C:\Users\User\Downloads\393445854_5049815211809098_606212108450802006_n.jpgБэлтгэл А бүлгийн багш нар Хэл яриа чиглэлээр Зурган карт ашиглан шүлэг цээжүүлэх нь сургалт үйл ажиллагааг зохион байгуулав.

Description: C:\Users\User\Downloads\393462515_276134912056225_2513507898177736979_n.jpgБэлтгэл Б бүлгийн багш М.Батням, багшийн туслах С.Отгонжаргал нар

Бэлтгэл Б бүлгийн багш нар Математикийн энгийн төсөөлөл чиглэлээр Эрхий мэргэн үлгэрийг ярилцах үлгэрт гарсан дүрүүдийг оноож тоолох , цифр нүдлэх ижил цифрүүдийг тохирох өнгөөр будах дасгал даалгавруудыг ажиллах сургалт үйл ажиллагааг зохион байгуулав.

Цэцэрлэгийн арга зүйч, хөгжмийн багш,бүлгийн багш нар, багшийн туслахууд бусад багш нарынхаа сургалт үйл ажиллагаанд сууж хэлэлцүүлэг хийлээ.

 Шинэлэг арга зүй- хамтын үйл ажиллагаа шалгаруулах уралдаанд:

Тэргүүн байр: Ахлах бүлгийн багш Б.Болотуяа, багшийн туслах Д.Гансувд 

Дэд байр: Бэлтгэл Б бүлгийн багш М.Батням, багшийн туслах С.Отгонжаргал, Гутгаар байр: Дунд бүлгийн багш А.Буянтогтох, багшийн туслах М.Билгүүнсаран нар тус тус шалгарлаа.

 

 

 

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН

АРГА ЗҮЙЧ                                     М.САРАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024-10-02 00:00:00