UPDATE WORK 2025

Аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн А/263 дугаар захирамжийн дагуу UPDATE WORK 2025 аяны хүрээнд аймгийн харъяаны 20 сумын санхүүгийн алба  нь 2025 оны 11 дүгээр сарын 11-нээс 2025 оны 11 сарын 12-ны өдрүүдэд аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст очиж,  тус аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулан ажиллалаа. 

Тайлангийн өдрүүдэд аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс, Төрийн аудитын газар, Дотоод хяналтын аудитын газар, Худалдан авах үйл ажиллагааны газар, Татварын хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Статистикийн хэлтэс, Архивын газрын мэргэжилтэн албан хаагчид сургалт зөвлөгөөн зохион байгуулж оролцлоо.

Ажлын тайланг хавсаргав. 

2025-11-13 00:00:00