"СУРАЛЦАГЧ" СУМЫН ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН, ХУРДАН ТЭМЭЭНИЙ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

"СУРАЛЦАГЧ" Сумын хүрээнд "ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫГ"дэлгэрүүлэх хөгжүүлэх зорилгын хүрээнд Хүчит Бөхийн барилдаан, Хурдан Тэмээний уралдаан 3 насны ангиллаар 2025 оны 12 дугаар сарын 21-ны өдөр зохион байгуулагдлаа. Хүчит бөхийн барилдаанд Түрүү бөхөөр Баянлиг сумын харъяат Сумын манлай заан Ш.Эрдэнэбаяр,Үзүүр бөх Богд сумын харъяат сумын начин Б.Дүүрэнбаяр, Их шөвөгт Жинст сумын харъяат сумын заан Э.Энхболд,Баянлиг сумын харъяат сумын начин Баасанхүү нар тус тус шалгарлаа. Хурдан Атан тэмээний уралдаанд Түрүү Богд сумын харъяат Т.Буяндэлгэрийн шар тэмээ, аман хүзүү Богд сумын харъяат Х.Тогоохүүгийн улаан тэмээ, Айргийн 3 Богд сумын харъяат Б.Ган-Өлзийгийн шар тэмээ, айргийн 4 Богд сумын харъяат Т.Баатархүүгийн бор тэмээ, айргийн 5 Богд сумын харъяат Б.Ганхуягийн хар тэмээ, тус тус шалгарлаа. Мөн тайлагний уралдаанд Богд сумын харъяат Б.Ган-Өлзийгийн хүрэн тайлаг түрүүлэж, хурдан торомны уралдаанд Жинст сумын харъяат Э.Билгүүн-Очирын шар тором тус тус хурдаллаа. Ерөнхий  ивээн тэтгэгч "Битүүтэйн эгшиг" ХХК-ын захирал Дэндэвийн Ганбат гэр бүл 6 сая төгрөг, Хурдан өсвөрийн тэмээний  -Ивээн тэтгэгч Өнгөөгийн Бибиш 1 сая, 500 мянгаар тус тус ивээн тэтэлээ.

2025-12-26 00:00:00