"Малчдын баяр" спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулсан тухай

  Жил бүр зохион явуулдаг "Малчдын баяр" спортын олон төрөлт тэмцээн 2025 оны 11 сарын 05,06-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Эрэгтэй волейболын төрөлд  1-р байрыг Э.Анхбаяр ахлагчтай ''Гурван гол'' 2-р баг, 2-р байрыг М.Энхбаяр ахлагчтай ''Алтай'' 3-р баг,  3-р байрыг А.Энхбат ахлагчтай ''Буянт'' 5-р багууд эзэлсэн бол эмэгтэй волейболын төрөлд 1-р байрыг Ө.Тогоо ахлагчтай ''Алтай'' 3-р баг,  2-р байрыг Б.Гансувд ахлагчтай ''Буянт'' 5-р баг, 3-р байрыг Б.Мядагмаа ахлагчтай ''Хориулт'' 6-р багууд эзэллээ.  Софт волейболын төрөлд 1-р байрыг  Ц.Батболд ахлагчтай ''Гурван'' гол 2-р баг, 2-р байрыг Л.Батмөнх ахлагчтай ''Буянт'' 5-р баг 3-р байрыг Ө.Бибиш ахлагчтай ''Хориулт'' 6-р багууд эзэлж,  Олс таталтын тэмцээнд 1-р байрыг Б.Гантөгс ахлагчтай ''Луугар'' 1-р баг, 2-р байрыг Б.Мягмаржав ахлагчтай ''Алтай'' 3-р баг, 3-р байрыг Б.Дүүрэнбаяр ахлагчтай ''Цэлгэр'' 4-р багууд,  Буухианы төрөлд 1-р байрыг Ч.Цэвээнсүрэн ахлагчтай "Алтай" 3 дугаар баг,  2-р байрыг  Б.Гантөгс ахлагчтай ''Луугар'' 1-р баг , 3-р байрыг ''Гурван'' гол 2-р баг эзэлж  4 төрөлт тэмцээний  нийлбэр дүнгээр Тэргүүн байранд  Д.Өлзийсайхан даргатай Алтай 3-р баг, Дэд  байранд Ц.Буяннэмэх  даргатай Гурван гол  2 дугаар баг, Гутгаар байранд П.Батсайхан   даргатай Буянт 5-р багууд  тус тус шалгарлаа.  

2025-11-11 00:00:00