Хурдан тэмээний уралдаан зохион байгуулсан тухай

Төрийн дээд "Алтан гадас" одонт Богд сумын мялаалга наадамд зориулсан хурдан тэмээний уралдаан 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдлаа. Хурдан тэмээний уралдаан 3 насны ангилалаар уралдсан. Атан тэмээний уралдаан нийт 17 хурдан тэмээ уралдсанаас түрүү Шинэжинст сумын харъяат Б.Баатарцэрэнгийн хөх тэмээ, аман хүзүү Богд сумын харъяат Т.Буяндэлгэрийн шар, Айргийн 3 Шинэжинс сумын харъяат Т.Дорждэрэмийн бор, айргийн 4 Богд сумын харъяат Х.Тогоохүүгийн бор, айргийн 5 Богд сумын харъяат Б.Ган-Өлзийгийн шар тэмээ тус тус шалгарлаа. Мөн тайлагний уралдаанд 21 хурдан тайлаг уралдсанаас Шинэжинст сумын харъяат Т.Доржсамбуугийн шар тайлаг түрүүлсэн. Торомны уралдаанд нийт 25 хурдан тором уралдсанаас Шинэжинст сумын харъяат Ж.Бэгзийн шар тором түрүүллээ.

2025-11-11 10:24:46