Цэрэг татлага 2025 он

2025 оны 1 дүгээр  ээлжийн цэрэг татлага 04 дүгээр сарын 17 нд 14 цагт сумын Соёлын төвд болно. Цэрэг татлагаар 18-25 насны  цэргийн зарлан дуудах, мэдэгдэх хуудас хүлээн авсан 2000-2007 онд төрсөн \ 2007 оны 05 сарын 01 нээс өмнө төрсөн\ 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэнүүд орно. Цэрэг татлагаар орох үүрэгтэнүүд 4 сарын 17 ноос өмнө Эрүүл мэндийн төвд үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.Төгсөх курсын оюутан бол сургуулийн тодорхойлолт, гадаадад амьдарч байгаа бол хил хамгаалах газраас хилээр нэвтэрч гарсан албан бичиг ирүүлсэн байх \ Гадаадад амьдарч байгааг нотлох баримт нь цэргийн албанаас бүрэн чөлөөлөх бус тухайн жилийн цэрэг татлагаас гадаадад амьдарч байгаа шалтгаанаар чөлөөлж байгаа юм.\ Бусад курсын оюутнууд өөрийн биеэр цэрэг татлагаар орно. Цэргийн жинхэнэ албанаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтнад Монгол Улсын Цэргийн албаны тухай  хуулийн 36 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15, 17 дугаар зүйлийн 1,2 р хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

                                                                 БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧОО

2025-04-15 00:00:00