Цэрэг татлага 2024

Богд сумын 2024 оны 1-р ээлжийн цэрэг татлага 04 сарын 18 нд 10:00 цагт Сумын Соёлын төвд болно. Цэрэг татлагад 18-26 насны цэргийн зарлан дуудах мэдэгдэх хуудас хүлээн авсан 1999-2006 оны 04 сарын 10 наас өмнө төрсөн 2-р зэргийн бэлтгэл үүрэгтэн хамрагдах бөгөөд 04-р сарын 15-17 ны өдрүүдэд сумын  Эрүүл мэндийн төвд үзлэг шинжилгээнд орно.  Их дээд сургуулийн 1-р курсын болон төгсөх курсын оюутан бол харъяалах сургуулийн тодорхойлолтоор чөлөөлөгдөж болно.Цэргийн жинхэнэ албанаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 36-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1,2-р хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 
Баянхонгор аймгийн цэргийн штаб, 
Богд сумын цэрэг татлагын товчоо.

2024-04-05 00:00:00