Дэлхийн усны өдрийг тэмдэглэв

Нэг.Үйл ажиллагааны чиглэл:

Хүүхэд залуучуудад усны үнэ цэнэ, ач холбогдлыг таниулж,, байгаль орчноо хайрлан хамгаалах дадал хэвшил бий болгох, орон нутгийн ерөнхий мэдээ мэдээллийг танилцуулах зорилгоор Дэлхийн усны өдрийг тохиолдуулан сумын Засаг даргаар батлуулсан тусгай удирдамжийн дагуу Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч, сургуулийн биологийн багш нарын бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг  Усны тухай хууль сургалтыг зохион байгуулах, Цэцэрлэгийн дунд, ахлах ангийн хүүхдүүдийн дунд Ус яаж хамгаалах вэ гар зургийн уралдаан зохион байгуулах,  Сургуулийн 1-7 дугаар ангийн сурагчдын  дунд Ус сэдэвт зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах,  Сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд Ус миний амьдрал сэдэвт илтгэлийн уралдаан, Түйн голын ай сав газрын цэвэрлэгээг зэргийг зохион байгуулав. Мөн сургуулийн эко бүлгийн сурагчид хамтран зохион байгуулав. Мөн усны зөв хэрэглээ сэдэвээр цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд эко бүлгийн сурагчидтай хамтран сургалт зохион байгуулав. Сургалтанд нийт 230 хүүхдийг хамруулсан байна.

Хоёр.Гар зургийн уралдаан зохион байгуулсан чиглэлээр:

Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, Байгаль хамгаалагч нар Эрхэс хүүхдийн цэцэрлэгийн сурагчдад нэг өдрийн сургалтыг зохион байгуулж, гар зургийн уралдааныг 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 21 хүртэл хугацаанд зарлаж, материалыг хүлээн авсан. Гар зургийн уралдааныг шалгаруулахдаа сэдэвтэй уялдсан эсэхийг харгалзан 1-3 дугаар байрыг шалгаруулж, шагнасан. Уралдаанд ахлах, бэлтгэл, бага ангийн хүүхдүүдийн нийт 24 материал ирүүлснээс нэгдүгээр байрт бэлтгэл Абүлгийн сурагч Б.Эрхэмбилэг хоёрдугаар байрт бэлтгэл А бүлгийн сурагч Г.Сондор, гуравдугаарт байрт  бэлтгэл А бүлгийн сурагч Г.Урангоо нарын бүтээл шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.

Гурав. Зохион бичлэгийн уралдаан зохион байгуулсан  чиглэлээр:

Усаа хайрлан хамгаалах ухаан сэдэвт сургуулийн албан бусын менежер 1-7 дугаар ангийн сурагчдад сургалт явуулж, сургалтыг үр дүнг дүгнэх зорилгоор сурагчдын дунд Ус сэдэвт зохион бичлэгийн уралдаан тэмцээнийг зохион байгуулав. Уралдааныг тэмцээнийг тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч Т.Мөнхжаргал зохион байгуулсан. Тэмцээнийг  1-3 дугаар анги, 4-5 дугаар анги, 6-7 дугаар анги гэсэн ангиллаар зохион байгуулж, тэмцээнд нийт 59   сурагчдад хамрагдсан. Тэмцээнд 1-3  дугаар ангийн төрөлд нэгдүгээр байр 2а ангийн сурагч И.Мэшээл,  4-5 дугаар ангийн төрөлд 4А ангийн сурагч Н.Наранхүү, 6-7 ангийн төрөлд 6б ангийн сурагч Г.Мөнх-Оргил  тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.

Гурав.Итгэлийн уралдаан зохион байгуулсан  чиглэлээр:

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 8-12 дугаар ангийн сурагчдын дунд .”Ус миний амьдрал сэдвээр 03 дугаар сарын 21 ны өдөр сумын соёлын төвийн номын санд зохиож, нийт 5 сурагч уралдаанд оролцсон. Илтгэлийн уралдааныг Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцан зохион байгуулж, шүүгчээр сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн А.Цолмон, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Баттунгалаг нар шүүсэн.

Уралдааныг  сонгон шалгаруулахдаа  тогтоосон хугацаанд багтаасан эсэх, өгсөн сэдэвт уялдсан эсэх, үгийн сонголт, өгүүлбэрийн найруулга, илтгэлийг агуулга, тухайн илтгэгчийн ярих чадвар зэргийг харгалзан, 3 шүүгч тус бүр илтгэл бүр дээр 1-5 оноогоор дүгнэж,  нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан 3  байрыг шалгаруулсан. Тэмцээнд нэгдүгээр байранд 12 а ангийн сурагч Л.Дарьсүрэн, хоёрдугаар байранд 10а  ангийн сурагч Г.Янжинлхам,  гуравдугаар байранд 9б ангийн сурагч Б.Буянжаргал  нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Мөн илтгэлийн уралдаанд оролцсон бусад сурагчдад батламж гардуулав.  

Илтгэлийн уралдааны эхний 3  байранд орсон хүүхдийн бүтээлийг сумын нэгдсэн группт байршуулан иргэдэд усны үнэ цэнэ, хайрлан хамгаалах чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулсан. Илтгэлийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийн бүтээлийг 420 лайк, 150 гаруй комет үлдээсэн байна.

Дөрөв.Түйн голын ай сав газрын цэвэрлэгээ зохион байгуулсан чиглэлээр:

Сумын  Засаг даргын 2023 оны А/46 дугаар захирамжийн дагуу голын ай сав газрыг  хариуцсан албан байгууллагуудаа цэвэрлүүлэх ажлыг 03  дугаар сарын 20 ны өдрийн 16  цагт зохион байгуулав. Цэвэрлэгээнд нийт 8  байгууллагын 65  албан хаагч хамрагдаж, 0.2 тн хог хаягдлыг хогийн цэгт хүргэсэн байна.  

Тав.Усны өдөр тэмдэглэсэн төсөв зардал:

Усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд байгаль орчныг нөхөн сэргээх зардлаас 500.000 (Таван зуун мянган) төгрөг гарган зохион байгуулсан.

2025-03-22 00:00:00