Биотехникийн арга хэмжээ зохион байгуулав

Байгаль цаг  агаар хүндэрсэнтэй холбогдуулан, байгалийн зэрлэг амьтадыг хамгаалах, хоол тэжээлийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сумын хэмжээнд био техникийн арга хэмжээг алтай 3 дугаар баг, Цэлгэр 4 дүгээр баг, Буянт 5  дугаар багийн хамруулан зэрлэг ан амьтан зонхилон байршиж буй 16  газарт зохион байгуулав.

Алтай 3  дугаар багийн нутагт дэвсгэрийнОрог нуур, Өвтийн ам, Өвтийн эх, Нохойт,  Байваргын эх, Цагаан шовх, Хангинахийн эх, Зараагийн эх, Нарангийн хөндий, Хэцүү хад гэх нийт  10  газарт БНН 79- 73 улсын дугаартай поронтер маркийн машинаар 285 км буюу 57 л бензин зарцуулан 2 төрлийн 50 гаруй толгой ан амьтанд 60 боодол өвсийг Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч Т.Мөнхжаргалын хяналтын дор 5 хүний бүрэлдэхүүнтэй хийв.

Өвс тэжээл байршуулсан нь: Орог нуур”- 5  боодол, Өвтийн ам”, “Өвтийн эх”,”Нохойт зэрэг газруудад 15 боодол өвс, Байврагны эх”, “Цагаан шовх”, “Хангинахийн эх”,  Зараагийн эх”-д 20 боодол өвс, Нарангийн хөндий”-д 10  боодол өвч, “Хэцүү хад”-д 10   боодол өвс байршуулсан байна.

Цэлгэр 4  дүгээр багийн нутаг дэвсгэр Дулаан, Ар шүүж”, Нэхийт, Ханх зэрэг газарт БНХ 13-48 улсын дугаартай маяти  машинаар 282 км  буюу 56 л түлш зарцуулан 2 төрлийн 63 толгой ан амьтанд 80  боодол өвсийг Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Баттунгалагийн  дор Хөх хадны хүүш бүлгийн ахлагч Ц.Эрдэнэбат, бүлгийн гишүүд нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн.

Өвс тэжээл байршуулсан нь: Сүжийн тархи”-д 20 боодол өвс, “Дулааны хөндий”-д 20 боодол өвс, “Нэхийт”-д 20 боодол өвс, “Ханх”-д 20 боодол өвс тус тус байршуулсан.

Буян 5  дугаар нутаг дэвсгэр Дулаан хайрхны өвөр, Жарангийн өвөр гэдэг газарт БНА 79-73  улсын дугаартай поронтер маркийн машинаар 285 км буюу 56 л  бензин зарцуулан 2 төрлийн 30 гаруй толгой ам амьтанд 22 боодол өвсийг Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч Т.Мөнхжаргалын  хяналтын дор 5  хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэв.

Өвс тэжээл байршуулсан нь: Дулаан хайрханы өвөрт”-д 11 боодол өвс, “Жарангин өвөрт”-д 11 боодол өвс тус тус байршуулав.

Нийт биотехникийн арга хэмжээг 2 төрлийн 140 гаруй ан амьтанд 162 боодол өвсийг байршуулан, ойролцоо байрших нутгийн ард иргэдийг арга хэмжээнд  12 иргэнийг дайчлан хамруулсан.

Биотехникийн арга хэмжээ явуулахад зарцуулагдах шатахууны зардал 170 л шатахуун 490,140 (Дөрвөн зуун ерэн мянга нэг зуун дөчин) төгрөг, өвс худалдан авахад 3,000,000  (Гурван сая) төгрөг, нийт 3,490,140 (Гурван сая дөрвөн зуун ерэн мянга нэг зуун дөчин) төгрөгийг Засаг даргын  Тамгын  газрын төсвийн Байгаль орчин нөхөн сэргээх  зардлаас төгрөгийг тус тус шийдвэрлэн зарцуулсан.

2025-02-05 00:00:00