БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ
ИЛТГЭХ ХУУДАС
2024 оны 05 дугаар сарын 06 Хориулт
“Байгууллага сурталчлах сарын аян зохион байгуулсан” тухай
Богд сумын хүүхдийн цэцэрлэгийн багш ажилчид байгууллага сурталчлах сарын аяныг цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааанд эцэг эхчүүдийг идэвхийлэн оролцуулж, багш эцэг эхийн хамтын үйл сайжруулан,хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ажлын төлөвлөгөөг хамт олноороо хэлэлцэн эрхлэгчээрээ батлуулж дараах ажлуудыг амжилттай зохион байгууллаа.
Цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд “Шүлэгч анги”шалгаруулах уралдаан “Үлгэрийн баатрууд амилсан нь”дүр бүтээх уралдаан, “Миний цэцэрлэгийн тохижилт” гар зургийн уралдаан, “Хуйрнан шуугигч” үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулав.
“ХУЙРНАН ШУУГИГЧ” үндэсний бөхийн барилдааныг тус цэцэрлэгийн 3-4 нас, 5-6 насны хүүхдүүдийн дунд бага насны хүүхдүүдэд монгол үндэсний бөхийн уламжлал, дэг жаяг, арга мэхийг таниулах, барилдааны ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготойгоор амжилттай зохион байгуулж явууллаа. Энэхүү үндэсний бөхийн барилдаан 3-4насны ангилалд 26, 5-6 насны ангилалд 40 хүүхэд хурд хүч авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдлаа. Бөхийн гарын даагаар сумын харцага Ц.Төртогтох, хөлийн цэцээр сумын начин Б.Нэмэхбаяр, засуулаар Ц.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ нар ажиллалаа.
3-4 насны бөхийн барилдаанд дунд бүлгийн З.Өсөх-Ирээдүй, Т.Төгөлдөр, Тодгэрэл, З.Лхагвасүрэн нар түрүү үзүүр, шөвөгт шалгарлав.
5-6 насны бөхийн барилдаанд Бэлтгэл “Б” бүлгийн Н.Түвшинбаяр,Ц.Агваанцэрэн, Т.Нэмэхбаяр Ц.Цэрэнцэгмэд нар түрүү,үзүүр шөвөгт шалгарлав.
Богд сумын хүүхдийн цэцэрлэгийн анги бүлгүүдийн дунд хүүхдийг төрлөх эх хэлээрээ зөв цэвэр, яруу тод ярьж сургах, тэдний дүрд хувирах, жүжиглэх, ур чадварыг нь илрүүлж, хөгжүүлэх, эцэг эх олон нийтэд сурталчлах зорилгоор “ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ” дүр бүтээх уралдааныг амжилттай зохион байгууллалаа. Энэхүү уралдаанд хүүхдийн цэцэрлэгийн бага , дунд, ахлах, бэлтгэл “A” , бэлтгэл “Б” бүлгийн 160 гаруй хүүхэд оролцож 6 үлгэрийн дүрүүдийг бүтээж амжилттай тоглов_
М.Батням багштай Бэлтгэл “А” бүлгийн хүүхдүүдийн тоглосон “Эрх бяцхан хулгана” үлгэр тэргүүн байр, Б.Болортуяа багштай Ахлах бүлгийн хүүхдүүдийн тоглосон “Улаан малгайт” үлгэр дэд байр, Буянтогтох багштай дунд бүлгийн хүүхдүүдийн тоглосон “Өнхрүүш” үлгэр гутгаар байрт тус тус шалгарлаа.
Цэцэрлэгийн анги бүлгүүдийн дунд хүүхдүүдийн хэл яриаг хөгжүүлэх, уран яруу, тод уншуулах зорилготой “Шүлэгч анги шалгаруулах” уралдааныг 5 бүлгүүдийн дунд зохион байгуулж нийт 160 гаруй хүүхдүүд анги нийтээр шүлэг уншиж оролцсоноос Х.Нямсүрэн багштай Бэлтгэл “Б” бүлэг тэргүүн байр, Б.Болортуяа багштай Ахлах бүлэг дэд байр шалгарлаа.
Багш С.Мөнхжаргал “Бага насны хүүхдийн цогц хөгжил” сургалтыг долоо хоног бүрийн лхагва гарагт эцэг эх асран хамгаалагчдад тогтмол сургалтыг зохион байгуулдаг. Бүлгийн багш нартай хамтран энэхүү сургалтуудаа эцэг эхчүүдэд тогтмол явуулж эцэг эхчүүдэд мэдлэг олгох сургалтуудыг амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор 200 гаруй эцэг эхчүүдийг хамруулан сургалтаа зохион байгуулсан байна.
Цэцэрлэгийн эцэг эхчүүд асран хамгаалагчдын дунд “Бид ч бас хүүхэд байсан” буухиа тэмцээнийг эцэг эхчүүд хүүхдийнхээ хөдөлгөөн, эрүүл мэнд, бие бялдарын хөгжилд дэмжлэг үзүүлэх чадварыг хөгжүүлэн, багш эцэг эхийн хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор эцэг эхчүүдийн дунд зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 5 бүлгийн эцэг эхчүүдээс нийт 6 баг бүрдүүлэн оролцсоноос Б. Отгонзаяа багштай Бага бүлгийн эцэг эхчүүд тэргүүн байр, М.Батням багштай Бэлтгэл бүлгийн эцэг эхчүүд дэд байрт шалгарлаа.
Богд сумын хүүхдийн цэцэрлэгээс “Бага насны хүүхдийн хөгжилд ” өдөрлөгийг эцэг эх, асран хамгаалагч нарт зохион байгуулж явууллаа. Өдөрлөгийг нээж хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.Болортуяа үг хэллээ. Энэхүү өдөрлөгөөр цэцэрлэгийн бүлгийн багш , туслах багш нар бүтээлч сарын аяны хүрээнд гарын доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэж үзэсгэлэн гаргаж ,бүлгийн багш нар бага насны хүүхдэд сургал үйл ажиллагааг зохион байгуулж явуулах арга зүйн сургалт , туслах багш нар эрүүл ахуйн дадал хэвшил олгох сургалтуудыг эцэг эхчүүдэд зохион байгууллаа. Бүлгийн багш нар, багшийн туслахууд дараах 5 шалгуур үзүүлэлтийн дагуу үзүүлэх болон урилгат үйл ажиллагааг зохион байгуулав.
- Нэгж хичээлийн хөтөлбөр
- Агуулга, эзэмшүүлж буй чадвар
- Хүүхдийн нас сэтгэхүй онцлогт тохирсон дахин ашиглагдах боломжтой сургалтын хэрэглэгдэхүүн
- Шинэлэг арга зүй
- Хоёр багшийн хамтын үйл ажиллага
Бага бүлгийн багш Б.Отгонзаяа, багшийн туслах Л.Бурмаа нар“Болно,Болохгүй ” зүйлсийг хүүхдүүдэд мэдүүлэх сургалт үйл ажиллагааг зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдүүдэд хүүхдүүдэд найзуудтайгаа хамтарч тоглоомоороо тоглох, Бусдыгаа хазах, маажих, гэмтээх зэрэг үйлийг хийж болохгүй зүйл гэдгийг бүлгийнхээ хүүхдүүдэд зааж сургаж 2 багш хамтарч үзүүлэв. Багш нарын заах арга зүй эв дүй сайн байлаа.
Дунд бүлгийн багш А.Буянтогтох, багшийн туслах М.Билгүүнсаран нар
Дунд бүлгийн багш нар “Математикийн энгийн төсөөлөл” сургалт үйл ажиллагааг хамтарч зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаар хүүхдүүдэд 1-5 хүртлэх тоог оноож тоолох, өнгөө бататгах, нэг болон олныг мэдүүлэх, эзэмшүүлэх зорилготой сургалт үйл ажиллагаг зохион байгуулав.
Ахлах бүлгийн багш Б.Болортуяа, багшийн туслах Д.Гансувд нар
Ахлах бүлгийн багш нар “Математикийн энгийн төсөөлөл ”чиглэлээр хүүхдүүдэд сонирхолтой үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаар дамжуулан хүүхдүүдэд дүрс, өнгө бататгах, дүрс ашиглан эд зүйлсийг бүтээх , өгүүлэг уншиж өгөөд тухайн өгүүлэгт гарсан дүрүүдийг дүрсээр бүтээх сургалт үйл ажиллагааг зохион байгуулж хүүхдийн сэтгэн бодох,бүтээх, төсөөлөл бодох чадварыг дэмжсэн үр дүнтэй сургалтыг хоёр багшийн хамтын үйл ажиллагаа маш сайн, хүүхдүүдийн мэдлэг чавдар сайн байлаа.
Бэлтгэл “А” бүлгийн багш Х.Нямсүрэн, багшийн туслах Н.Долгорсүрэн нар
Бэлтгэл “А” бүлгийн багш нар “Хэл яриа” чиглэлээр “Зурган карт ашиглан шүлэг ” цээжүүлэх нь сургалт үйл ажиллагааг зохион байгуулав
Бэлтгэл “Б” бүлгийн багш М.Батням, багшийн туслах С.Отгонжаргал нар
Бэлтгэл “Б” бүлгийн багш нар “Математикийн энгийн төсөөлөл ” чиглэлээр “Эрхий мэргэн ” үлгэрийг ярилцах үлгэрт гарсан дүрүүдийг оноож тоолох , цифр нүдлэх ижил цифрүүдийг тохирох өнгөөр будах дасгал даалгавруудыг ажиллах сургалт үйл ажиллагааг зохион байгуулав.
Цэцэрлэгийн арга зүйч, хөгжмийн багш,бүлгийн багш нар, багшийн туслахууд бусад багш нарынхаа сургалт үйл ажиллагаанд сууж хэлэлцүүлэг хийлээ.
Цэцэрлэгийн багш ажилчдын дунд “Дөрвөн бэрх” тэмцээнийг багш ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ардын уламжлалт ёс заншил, тоглоом наадгайгаар тоглож сурах, бусдадаа зааж сургах зорилготойгоор энэхүү тэмцээнийг багш ажилчдын дунд зохион байгууллалаа. Багш ажилчид 4 багт хуваагдаж тэмцээнд оролцсоноос Б.Отгонзаяа ахлагчтай “Ямаа” багийнхан тэргүүн байр, Б.Бат-Амгалан ахлагчтай “Тэмээ” багийнхан дэд байрт тус тус шалгарав.
Энэ аяны хүрээнд цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлээс өдөр тутамдаа цэцэрлэгийн хүүхдүүдэд өгдөг нарийн боов, талхны төрлүүд зууш, жүүс, нэг , хоёрдугаар хоолны үзэсгэлэн гаргаж эцэг эхчүүдээр амтлагаа хийлгэлээ.
Хоолны цэст, технологийн карт зэрэгтэй эцэг эхчүүд танилцаж гэр бүлийн орчинд хүүхдүүддээ амт чанар, илчлэг сайтай бүтээгдэхүүнийг ямар орц найрлагаар бэлтгэн хэрэглэж болох талаар ахлах тогооч Ч.Намжилмаа эцэг эхчүүдэд сургалт мэдээллийн ажлыг зохион байгууллалаа. Шим тэжээллийн боловсрол сургалтаар дамжуулан хүүхдүүд, эцэг эхчүүд, багш ажилчдад руу чиглэсэн сургалт арга хэмжээг цаашдаа тогтмол зохион байгуулж эрүүл зохистой хоол хүнсний бүтээгдэхүүн сонгож хэрэглэх, бүтээгдэхүүний шошго өдөр тутамдаа хэрэглэж хэвшиж сурах, өглөө бүр гэр бүлээрээ өглөөний цайгаа тогтмол ууж хэвших уриалгыг цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхчүүд гаргалаа.Бидний зохион байгуулсан ажлыг дэмжин ажилладаг эцэг эх асран хамгаалагчдад цэцэрлэгийн удирдлага хамт олны зүгээс талархаж байна.
Цэцэрлэгийн багш ажилчид байгууллага сурталчлах аяны хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Бид цэцэрлэгийнхэн” урлагийн тоглолтыг сумын ард иргэдэд толилууллаа.
Цэцэрлэгийн хамт олон байгууллага сурталчлах сарын аяны хугацаанд ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа тухай бүрд нь амжилттай зохион байгуулав. Эцэг эхчүүд хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжил,сургалтын орчин бүрдүүлэлт, багш нарын сургалт үйл ажиллагаа, сургалтын хэрэглэгдэхүүн, хоол үйлдвэрлэл зэрэгтэй танилцаж, бид бүхний зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцлоо.
2024-05-06 00:00:00