Бэлчээрийн фотомониторингийн 2024 оны хээрийн судалгаа

Сумын 2024 оны Бэлчээрийн фото мониторингийн 33 цэгт хээрийн судалгааны ажлыг 2024 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд хийлээ. Цаг агаар тогтуун тэнгэр цэлмэг сайхан байсан. Нийт нутгаар хур бороо орсон, газрын хөрс сайн чийгтэй байна. Ургамлын бүрхэвч нийт нутгаар жигд ургасан, ургаж байгаа төлөвтэй байсан. Ажлын хэсэгт Сумын Засаг дарга Л.Ганаа, Засаг даргын Тамгын газрын жолооч Б.Мөнх-Эрдэнэ, Цэлгэр 4 дүгээр багийн засаг дарга Т.Өлзийхишиг, Гурвангол 2 дугаар багийн Засаг дарга Ц.Анхбаяр, Буянт 5 дугаар багийн Засаг дарга П.Батсайхан, Газрын даамал Ж.Үүрцайх нар явсан.

2024-08-20 00:00:00