Богд сумын Засаг дарга Лхагвагийн Ганаа

Лхагвагийн Ганаа 1966 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрж өссөн бөгөөд 1974-1984 онд 10 жилийн дунд сургуульд суралцан төгсөж  улмаар  1985-1988 онд  хугацаат цэргийн албан хаагч,  1988-1992 онд Сүхбаатрын  зам нэгдэлд  МАА-н  Буянт, Жаргалант   хэсгүүдийн дарга,  1992-2004 онд  Буянт 5 дугаар  багийн Засаг дарга, 2004-2008 онд  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2009-2012 онд  сумын  Засаг даргын орлогч,  2012-2016 онд сумын Засаг дарга, 2017-2022 онд  “Дөрвөн Богдын буян”  ХЗХ-ын тэргүүлэгчдийн  зөвлөлийн дарга,  сумын  Бэлчээр  ашиглагчдын холбооны тэргүүн, 2022-2023 онд сумын  Засаг даргын Тамгын  газарт  нийгмийн бодлогын  мэргэжилтэн, 2023-2024  сумын Засаг дарга, 2024   оноос  улиран сонгогдон ажиллаж байна.  

2007-2009  онд  Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаги Удирдлагын Академийг   “Нийгмийн  Удирдлагын арга зүйч,  менежер”  мэргэжлээр  төгссөн.   

2011  онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, ,  2024  онд “Алтан гадас одон”-гоор    шагнагдсан  бол  2001  онд “Аймгийн тэргүүний ажилтан”, 2004  онд  “Хөдөө аж  ахуйн  тэргүүний  ажилтан”,  2007   онд  “Байгаль орчны тэргүүний ажилтан”  цол  тэмдгээр  тус  тус шагнагдсан.

2025-01-27 00:00:00