Хогийн цэг өргөжүүлэх

Сумын төвийн оршин суугчдын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор хийгдсэн Баянхонгор сумын иргэн Г.Төртогтох захиралтай "Загал угалз хурд" ХХК-тай гэрээ байгуулан ОНХС-ийн "Хогийн цэг өргөжүүлэх" зардлаас 10,000,000 (Арван сая) төгрөгөөр гүйцэтгүүлэн хог хаягдлын карьерыг шинэчлэн байгуулах ажлыг Засаг даргын А/73 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авлаа.Тус ажил нь гэрээнд заагдсаны дагуу хуучин карьерын хажууд шинээр бий болгон шинэ карьерын шороогоор хуучин карьерыг дарж булшилсан байна. Энэхүү ажил нь гэрээний дагуу чанартай сайн хийж гүйцэтгэгдсэн байна гэж үзэн ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй хүлээн авлаа.

2025-06-02 17:20:00