Малын эрүүл мэндийг хамгаалах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны А/187 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/255 дугаар захирамж, сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарйн 25-ны өдрийн А/54 дүгээр тоот захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллалаа. Сумын хэмжээнд нийт 7800 үхрийн тун вакциныг аймгийн мал эмнэлгийн газраас татан авч хариуцсан багийн малын тоог үндэслэн хуваарилалтыг хийж "Энэнэ оргил" мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч С.Мөнхболдод 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 7800 үхрийн тун вакциныг хүлээлгэн өгсөн. Шүлхийн дархлаажуулалтын төлөвлөгөө, гүйцэтгэлийг мал эмнэлгийн нэгдсэн системд хугацаанд нь тайлагнасан болно. Шүлхийн дархлаажуулалтанд ОНХС-ийн Малын эрүүл мэндийг хамгаалах зардлаас 1,460,000 (Нэг сая дөрвөн зуун жаран мянган) төгрөг зарцууллаа.

2025-05-19 10:30:00