Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах

Баянхонгор аймаг дахь Онцгой байдлын газраас хуваарилсан 12тн тэжээл татан авах ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гүйцэтгэлээ. Тэжээл татан авах, ачих ажилд Засаг даргын орлогч Д.Ганболд, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, Тамгын газрын жолооч Б.Мөнх-Эрдэнэ, Туслах ажилтан Ө.Баяраа нар гүйцэтгэлээ. Тэжээл татан авах ажлыг Луугар 1-р багийн иргэн жолооч С.Ганхуягтай гэрээ байгуулан Rino (чиргүүлтэй) машинаар 300 км (2 талдаа) зам явж 12тн буюу 25кг-аар савласан 480 уут тэжээл татан авч, тээврийн зардалд 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянган) төгрөг зарцууллаа.

2025-04-25 09:15:00