Малчдад зориулсан сургалт сурталчилгаа

Сумын Засаг даргын захирамжаар малчид, төлчдөд зориулсан сургалт зөвлөгөөний үйл ажиллагааг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сумын төвд зохион байгууллаа. Сумын малчдын дунд зохион байгуулагдсан сургалт нөлөөллийн үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр нээж үг хэлж, Хөдөө аж ахуйн тасгийн дарга Л.Ганзориг удирдан явуулж, Засаг дарга Л.Ганаа цаг үеийн ажлаар мэдээлэл хийлээ. Дээрх ажлын хүрээнд томилогдсон ажлын хэсэг хөтөлбөрийн дагуу мэдээллээ хүргэн, малчдын асуултанд хариулт өгч ажиллалаа.

2025-01-26 15:05:00