Хог хаягдлын менежментийг сайжруулах

ОНХС-ийн Шинээр эхлэх хөрөнгө оруулалтын Хог хаягдлын менежментийг сайжруулах зардлаас хийгдсэн Шинэ хогийн цэгийн ойр орчмын хур хог хаягдлыг дарж булшлах, нөхөн сэргээх, карьер ухах ажлыг Засаг даргын А/194 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авлаа.

Захиалагч: Богд сумын ЗДТГазар

Гүйцэтгэгч: Б. Анхцэцэг

Санхүүжилтийн эх үүсвэр: ОНХСан

Төсөвт өртөг: 20 000 000 төгрөг

2023-12-15 10:39:43