Хүүхдийн хөгжил,төлөвшилд эцэг эхийн үүрэг оролцоо зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Хүүхдийн хөгжил,төлөвшилд эцэг эхийн үүрэг оролцоо зөвлөгөөнд 101 эцэг эх оролцлоо. Тус зөвлөгөөнийг 2 чиглэлээр зохион байгуулав.

1. -2025-2026 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго зорилтын хэрэгжилт- Захирал Л.Бумтирмаа

- Сурлагын ахиц, амжилт- Сургалтын менежер тэргүүлэх багш Л.Эрдэнэчимэг

-Хүүхдийн насны онцлогийг харгалзан хүмүүжүүлэх нь- Нийгмийн ажилтан зөвлөх багш

-Зүрх сэтгэлийн боловсрол- Насан туршийн боловсролын багш -Ц.Отгонсүрэн сургалт мэдээлэл хийв.

2. Загасан нурууны аргаар " Хүүхдийн хөгжил төлөвшилд тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх арга замаа тодорхойлон, санал бодлоо хуваалцаж, гарц шийдлийг эрэлхиилсэн ажил хэрэгч сайхан үйл ажиллагаа боллоо. Эцэг эхчүүд маань гэрийн дүрэмтэй болж, хэрэгжүүлэх санал санаачилга дэвшүүлсэн нь сайшаалтай байв. 

гууль гэрийн дотор байдаг. Номер нэг сургууль бидний гэр бүлд байдаг. Гэр дотроо сайн боловсрол эзэмшсэн хүнд гадна байгаа сургууль зүгээр л хачир.

Хүүхдүүдтэйгээ ярилцаж, сонсож, ойлгож ирээдүйд нь хэрэгтэй зөв дадлыг суулгахын төлөө хамтдаа хичээгээрэй.

Гэрийн хүмүүжлээс илүү боловсрол үгүй .

2026-05-01 00:00:00