Соёлын төвийн ажилчдад “Хамтран ажиллах ур чадвар” сургалт зохион байгуулсан тухай

         Сумын соёлын төвийн ажилчдад Хамтран ажиллах ур чадвар сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Захиалгат сургалтаар хамтран ажиллах ур чадварын талаар ойлголттой болгох, хамтран суралцах зорилготой. Сургалтад 6 төрийн албан хаагч хамрагдсан. Сургалтаар:

  • Хамтран ажиллах ур чадварын талаар мэдлэг, ойлголттой болсон.  
  • Багаар ажиллахын ач холбогдлыг танин мэдсэн. Өөр өөрсдийн нас, сэтгэхүй, хандлага дээр тулгуурлан багийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах чадварт суралцсан.
  • Өөрсдийн ажиллаж, амьдарч буй орчиндоо аз жаргалтай харилцааг эрхэмлэх, бусдыгаа хайрлах чадварт суралцан багаараа, нийтээрээ хамтран ажиллахыг уриалан ажилласан.
  • Цаашид төрийн албан хаагч нарт тогтмол сургалт нөлөөллийн үйл ажиллагааг хийх, хамтран суралцах, эерэг нөлөөллийг түгээн ажиллах нь чухал байна.

 

2026-01-23 00:00:00