МОНЦАМЭ агентлагийн "ХҮМҮҮН БИЧИГ" сонины нэрэмжит "Монголын сайхан бичигтэн" Олон улсын уралдаанд амжилттай оролцлоо.

МОНЦАМЭ агентлагийн "ХҮМҮҮН БИЧИГ" сонины нэрэмжит "Монголын сайхан бичигтэн" Олон улсын 29 дэх уралдааны 12 дугаар ангийн төрөлд тусгай байрыг Баянхонгор аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Нацагдоржийн Пүрэвсүрэн эзэлж батламж, хүмүүн бичиг сонин, 500.000₮-өөр шагнуулжээ. Бэлтгэсэн багш Л.Эрдэнэдалай, монгол бичгийн хичээлийг зааж суурийг тавьсан монгол хэл, бичгийн багш Л.Эрдэнэчимэг нартаа халуун баяр хүргэе. Н.Пүрэвсүрэндээ цаашдынх нь хичээл сурлагат амжилт гарган, ЭЕШ-аа амжилттай өгч хүссэн сургуульдаа элсэн орохыг хүсье.

2026-01-22 08:35:54