"Бүтээлч уншлага аян " дүнгээ гаргалаа.

Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 10 сарын 1-ээс 11 сарын 1-ний хугацаанд "Бүтээлч уншлага аян"-д нэгдэж 1 дэх, 4 дэх өдөр бүр өглөө 7:30-аас ирж ном уншиж, бүтээлчээр тэмдэглэл хөтлөн, ангийн номын сангаа баяжуулан өнөөдөр сурагчиддаа үзэсгэлэнгээ гаргаж  танилцууллаа. Бүтээлч уншлага аяны хүрээнд 2-5 дугаар ангийн төрөлд тэргүүн байрыг П.Нямдаваа багштай 5б анги, дэд байрыг Д.Сайнбаяр багштай 4а анги, 6-9 дүгээр ангийн төрөлд тэргүүн байрыг Б.Түвшинсайхан багштай 6а анги, дэд байрыг Т.Оргилсайхан багштай 9а анги, 10-12 ангийн төрөлд Б.Алтансүх багштай 11а анги шалгарлаа. Ангиа амжилттай бэлтгэж оролцуулсан анги удирдсан багш нар, ивээн тэтгэгч нартаа талархал илэрхийлье.

2025-11-12 16:53:36