"УРЛАГИЙН БАГА НААДАМ-2025" зохион байгуулагдаж өнгөрлөө.

          Богд сумын ЕБС-ын Урлагийн бага наадам-2025 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж "Урлагийн бага наадам-2025"-д 1-12 дугаар ангийн 540 гаруй хүүхдийг хамруулж 74 урлагийн номер үзүүлж шилдгүүдээ тодрууллаа. Хамтран зохион байгуулсан сургуулийн удирдлагууд, анги удирдсан багш нар, эцэг эхчүүд, Соёлын төвийн хамт олон та бүхэндээ талархлаа. Мөн ивээн тэтгэж оролцсон ДӨРВӨН БОГД ХХК захирал Т.Батхуягийн гэр бүлд нийт багш сурагчдынхаа халуун талархлыг илэрхийлье.

2025-10-21 00:00:00