“Хонгорын математик” бүсийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Математикийн улсын олимпиадыг аймагтаа зохион байгуулах, амжилттай оролцох зорилгын дор нэгдсэн “Хонгорын математик” төсөл хөтөлбөрийн хүрээнд бүсчилсэн олимпиадыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Математикийн Олимпиадын хороо, Боловсролын газар хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас төлөвлөсөн хугацаанд явагдалгүй, 4-р  сарын 26-ны өдөр говийн бүс нь  Богд сумын ерөнхий боловсролын сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.  

Тус олимпиадын зорилго нь сурагчдыг математикийн хичээлд сонирхолтой болгох, тэдний бодлого бодох чадварыг сайжруулах, цаашид математикаар суралцах чин хүсэлтэй сурагчдыг тодруулж, улсын олимпиадын бэлтгэл сорилгот болгох юм.

Говийн бүсэд Жинст, Баянлиг, Баянговь, Богд сумуудын сурагчид оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн амжилтаас дурдвал:

5-р ангийн төрөлд 5а ангийн сурагч Г.Золбоо 2-р байр, мөнгөн медаль

6-р ангийн төрөлд 6б ангийн сурагч Д.Энхтуул 2-р байр, мөнгөн медаль Б.Батцэнгэл 3-р байр хүрэл медаль

7-р ангийн төрөлд Ч.мөнхтогтох 2-р байр, мөнгөн медаль, Ц.Отгонням 3-р байр, хүрэл медаль

8-р ангийн төрөлд О.Бат-Оргил 2-р байр, мөнгөн медаль

10-р ангийн төрөлд З.Ганхүлэг 1-р байр, алтан медаль

11-р ангийн төрөлд Ц.Тогтохням 1-р байр, алтан медаль, Т.Пүрэвбат 2-р байр, мөнгөн медаль

12-р ангийн төрөлд Б.Эрдэнэзул 1-р байр алтан медаль, Л.Дарьсүрэн 2-р байр мөнгөн медаль

Бага ангийн багшийн төрөлд Б.Болортунгалаг 1-р байр, алтан медаль

Дунд ангийн багшийн төрөлд Т.Бадамцэцэг 2-р байр, мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

2025-06-03 20:02:51