ТАЛАРХАЛ

Богд сумын Луугар 1-р багийн Засаг дарга Р. Ганцэцэг 2025. 05. 13 өдөр дотуур байрын хүүхдүүдтэй уулзаж орчин нөхцөлтэй танилцаж, хүүхдүүдийн санал бодлыг сонсож гарын бэлгээ гардуулав.1-р багийн эмч Б.Ариунзаяа багийнхаа хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж зөвлөгөө өгч байрын “Нандин хайрцагт” хандИв өргөлөө. Мөн 6-12 ангийн сурагчдын дунд АХА тэмцээн зохион байгуулж 47 хүүхэд оролцож 1-р байранд-9б ангийн сурагч Б.Буянжаргал 2-р байранд -8б ангийн сурагч Б.Лхагва-Очир нар шалгарч шагнаж урамшуулав. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

2025-06-02 13:39:40