“ҮНДЭСНИЙ БИЧИГ, СОЁЛ” АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний бичиг, үсгийн баяр”-ын хүрээнд “Үндэсний бичиг, соёл” аймгийн тэргүүний уншигч шалгаруулах уралдаан өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уралдааныг Баянхонгор аймаг дахь хэлний бодлогын салбар зөвлөл, Нийтийн номын сан, Боловсролын газар хамтран зохион байгуулж, Нийтийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол бичгээр бичигдсэн түүхэн, уран зохиолын болон шашин, сурган хүмүүжүүлэх агуулгатай 50 гаруй ном, гар бичмэл, судар бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтийн хүртээл боллоо. Энэхүү уралдаан нь үндэсний бичиг, түүх, соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, үндэсний бичгээрээ бахархах, сурч эзэмших хүсэл эрмэлзлийг төрүүлэх, мөн монгол бичгийн унших чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг юм. Уралдаан нь 4 насны ангиллаар, 3 үе шаттай зохион байгуулагдсан ба эхний шат нь сум, сургуулийн түвшинд явагдсан бол хоёр, гуравдугаар шат өнөөдөр Баянхонгор аймгийн Нийтийн номын санд болж, төв, сумдын 17 сургуулиас нийт 130 гаруй оролцогч хамрагдлаа. Уралдааны 8–9-р ангийн ангилалд  Дэд байрыг  9а ангийн сурагч Ө.Оюунбилэг эзэлж  5-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо болох улсын уралдаанд оролцох эрхтэй болж байгаа юм. Энэхүү уралдаанд амжилттай оролцсон үндэсний бичиг үсгээ дээдэлсэн, соёлын дархлаатай, эх хэлээ эрхэмлэсэн  10а ангийн сурагч Г. Янжинлхам, 7а ангийн сурагч Г. Цэрэнхорол, 7в ангийн сурагч С. Пүрэвсүрэн нартаа баяр хүргэе.  

2025-04-25 22:04:23