Сүү хөтөлбөр манай сургуульд

         Монгол улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг өдөр бүр сүүгээр хангах "Өдөр бүр нэг аяга сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” хэмээн заасан. Манай сургууль 6 -12 ангийн ахлах, дунд ангийн сурагчдад эцэг эхийн 100%-ийн хандиваар долоо хоногт 2 удаа сүү хөтөлбөрт хамрагдаж байна. Мөн аяга, аяга хийх сав, усны саваа ангиуд эхнээсээ шийдээд хэрэгжүүлж байна. Эцэг эх, сургуулийн хүсэлтийг хүлээн авч чанартай, хариуцлагатай сүүг бэлтгэн нийлүүлж байгаа 2-р багийн аймгийн аварга малчин С.Баттогтохийн гэр бүлд талархал илэрхийлье.

2025-01-27 00:00:00