"Хариуцлагатай хамгаалагдсан хүүхэд” хүүхдийн чуулган

"Хариуцлагатай хамгаалагдсан хүүхэд” хүүхдийн чуулган зохион байгуулагдлаа. Чуулганы үйл ажиллагааг нээж сумын засаг дарга Л. Ганаа үг хэллээ. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Богд сумын уугуул морин хуурч Мэгдоржийн Түмэнбаяр морин хуурын дугуйлангийн сурагчдын хамт, мөн монгол улсын соёлын тэргүүний ажилтан Содура багштай соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагчид чуулганы нээлтэд бүтээлээ өргөлөө. Чуулганд нийт 160 сурагчид оролцлоо. “Үе тэнгийн дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” сургалтыг НТ-ийн менежер багш Ц. Отгонсүрэн зохион байгууллаа. Чуулганаас “Хүүхдийн илч”-ээр сургуулийн эмч Ж.Батцэцэгийн 100 хувийн саналаар сонголоо.

Чуулганаас

1. Хүүхдүүд өөрсдөө өөрчилж чадах 3 ажил, үйл ажиллагаа

2. Сургуулийн хэмжээнд юуг өөрчлөх, сайжруулах 3 ажил, үйл ажиллагаа

3. Сумын хэмжээн өөрчлөх, сайжруулах 3 ажил, үйл ажиллагааг эрэмбэлэн гаргаж, сургууль, сумын удирдлагад сургуулийн хүүхдийн төлөө зөвлөлийн сурагчид уламжлан ажиллана.

2024-11-20 00:00:00