Дотуур байрны "Хүүхдээ сонсох өдөр 2024 " хүүхдийн чуулган зохион байгуулагдлаа.

“Хүүхдээ сонсох өдөр-Хамтдаа хичээе, хөгжье” хүүхдийн чуулганы үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Чуулган “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” уриан дор зохион байгуулагдаж байна. Чуулганыг нээж Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Анхбаяр үг хэллээ. Чуулганаар

1. Манай байр, сургууль дээр үе тэнгийн дээрэлхэлт байдаг уу?

2. Бидний амьдрах, сурах орчин нөхцөл ямар байна вэ?

3. Электрон тамхины хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам байдаг уу? гэсэн 3 асуудлын хүрээнд дотуур байрын сурагчид “+,-, ?” аргачлалын хүрээнд 3 баг болон ажиллаж байна. Чуулганаас гарсан асуудлуудыг эрэмбэлэн сургуулийн удирдлага, сумын засаг даргад дотуур байрын зөвлөлийн сурагчид уламжлан танилцуулж, шийдвэрлүүлэн ажиллана.

2024-11-21 00:00:00