"Шүд эрүүл бол бие эрүүл" сургалт зохион байгуулагдав.

“Мишээл хүүхдийн сан” -гаас Богд суманд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 03 хүртэл хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх үйл ажиллагааг санаачилж, төлбөрийг Баянхонгор аймгийн хурлын төлөөлөгч Э.Ганзориг шийдвэрлэн ажиллаж байна. 11 дүгээр сарын 26-ны 16:00 цагаас зохион байгуулагдсан “Шүд эрүүл бол бие эрүүл” сургалтад 100 гаруй эцэг эх, асран хамгаалагчид хамрагдлаа.

2024-11-26 00:00:00