Үндэсний бичиг соёл номын өдрүүд

          “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” - ийн нээлтийн үйл ажиллагаа Богд сумын соёлын ордонд боллоо. Үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэгч Ш. Бүүвэйбаатар нээж хэлсэн үгэндээ “ … “ Монгол бичиг-Богд” бие даасан хөтөлбөртэй сум , суурин тун цөөхөн буй за. Сурах, мэдэх чинхүү хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд сурахад хамгийн амархан бичиг бол үндэсний бичиг “ болохыг онцлон дурдсан юм.

          Нээлтийн үйл ажиллагаанд ахмад багш АБТА, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Л. Баатар, үндэсний бичгээ сонирхон суралцагч сумын ХАА-н тасгийн дарга Л. Ганзориг, малчин Б.Төрбаатар, Ц. Амарцэцэг нар үндэсний бичгийн бичвэр, бичлэг, хэрэглэгдэхүүнээ дэлгэн үзэсгэлэн гаргаж сурагч багачуудад сонирхолтой яриа таниулга хийлээ.

2024-10-28 00:00:00